Төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлага, зохион байгуулалт - Бодлогын асуудал №37
Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоолд “Үндэсний баялгийн сан бий болгох бэлтгэл хангах зорилгоор Эрдэнэс Монгол ХХК ийн охин, хараат компани болон харьяа бусад хуулийн этгээдийг нэгдлийн хэмжээнд нүүрс, эрчим хүчний болон зэс, металлын гэсэн үйл ажиллагааны чиглэлээр бүлэглэж, группийн зарчмаар ажиллуулахаар” зохицуулжээ.
Гэсэн хэдий ч Монгол Улсад Эрдэнэс Монгол нэгдлийн удирдлагыг хэрэгжүүлэх хүрээнд нэр томьёоны зөрүүтэй байдлаас эхлээд олон улсад хэвшиж тогтсон компанийн нэгдлийн загвар, түүнийг хэрэгжүүлэх зарчмууд, Эрдэнэс Монгол нэгдэлд хэрэгжүүлж болох загвар, тухайн загварын хүрээнд анхаарах асуудлын талаар нэгдсэн ойлголт, практик бүрэн төлөвшөөгүй байна.
Иймд Эрдэнэс Монгол нэгдлийн удирдлагыг бэхжүүлэх үүднээс төрийн өмчит компанийн нэгдлийн удирдлагын загвар, түүнийг хэрэгжүүлэх суурь зарчмууд, анхаарах асуудлуудыг олон улсын сайн жишигт тулгуурлан үнэлж, зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү бодлогын шинжилгээг хийсэн болно.
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны дэлгэрэнгүй тайлан
Уналтаас сэргэлтэд: Монгол Улсын багаас дээш шатны боловсрол судалгааны хураангуй
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Таван Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал зөвлөмж
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2015
Файлын төрөл: doc
Файл: /uploads/site/1126/res_mat/2015/Final copy of Comments on TT Draft Agreement Final.docx
Түлхүүр үг: