card

ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ

Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.