ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛИЙГ ДЭМЖИХ
Монгол Улсад өрнөж буй эрх зүйн шинэчлэл, тэр дундаа эрүүгийн эрх зүйн шинэчлэлд түлхэц болох бодлогын дүн шинжилгээ, судалгаа хийхийн сацуу, хуулийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх, эрх зүйн шинэчлэлийн үзэл санааг холбогдох талууд, олон нийтэд хүргэх зорилготой сургалт, нөлөөллийг төрийн болон иргэний нийгмийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн нөлөөллийн үйл ажиллагаанд цахим нөлөөллийн аян, хэлэлцүүлэг өрнүүлэх, урлагаар дамжуулан мэдлэг түгээх, стратегийн өмгөөлөл зэрэг шинэлэг арга хэрэгслийг хослуулан ажиллахыг эрмэлздэг.Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизмыг ашиглан монгол дахь хүний эрхийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, олон ургальч үзэл бодлыг уралдуулах хэлэлцүүлэг өрнүүлэх, ялангуяа хүний эрхийн тулгамдаж буй асуудалд олон нийт, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах замаар ахиц дэвшил гарахад нөлөөлөхийг зорьж ажилладаг. ННФ нь хүний эрхийн ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, онолын түвшинд хөгжүүлэх, хүний эрхийн зарчим, хандлагыг бүхий л салбарт гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор хүний эрхийн цуврал лекц (2012 оноос), “Хүний эрхийн тухай ярилцья” сар тутмын өглөөний уулзалт (2013 оноос)-ыг ХЭҮК-той, “Хүний эрхийн кино хэлэлцүүлэг” (2015 оноос)-ийг Эмнести интернэшнл монгол ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Шинэ
Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан хүний халдашгүй байх эрхэд халдах өнөөгийн тогтолцоо оновчтой эсэх, түүний үндэслэл, зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын хэм хэмжээнд нийцэж буй байдал, тэрхүү тогтолцоог хэрхэн өөрчлөх шаардлагатай талаар холбогдох дүн шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргаснаа энэхүү “Бодлогын асуудал”-аар дамжуулан олон
нийтийн хүртээл болгож байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/Bodlogiinasuudal_31_Khaldashgui erkh.pdf
Түлхүүр үг:ХАЛДАШГҮЙ БАЙХ ЭРХЭД ХАЛДАХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦОО
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2020-04-28
ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН БУСАД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТЭД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
2020-04-28
"Эрх зүйн соёл" ТББ-ын гүйцэтгэсэн мониторингийн дүнг эмхэтгэн танд хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2020
Төрөл:Монитор
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2020/ChildRightsMonitor_26.pdf
Түлхүүр үг:ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН БУСАД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ГОМДОЛ МЭДЭЭЛЭЛ, ТҮҮНИЙ ШИЙДВЭРЛЭЛТЭД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
2019-12-10
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛД ИЛГЭЭСЭН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ
2019-12-10
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR- Universal Periodic Review) Мэдээллийн хуудас
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Мэдээллийн хуудас
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/KhuniiErkhPeriodicalReview2019.pdf
Түлхүүр үг:НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛД ИЛГЭЭСЭН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Энэхүү Хуулийн шүүмжийн дугаарт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар
зохицуулсан харилцааг улам боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр
гаргасан зарим санал, шүүмжийг нэгтгэн танилцуулж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/OSF_Law review_26.pdf
Түлхүүр үг:ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨГӨХ САНАЛ, ШҮҮМЖ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум нь
Монголын хуульчдын холбоотой
хамтран “Үзэл бодол” цуврал
хэлэлцүүлэг эхлүүлээд байгаа
бөгөөд эхнийхийг “Гүтгэлэг
гэмт хэрэг мөн үү?” сэдвийн
хүрээнд зохион байгууллаа.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Чухал сэдэв
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/Chuhal_sedev_April.pdf
Түлхүүр үг:Гүтгэлэг гэмт хэрэг мөн үү?
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
"Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт Олон улсын бага хурлын үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиар хэрхэн бататган бэхжүүлсэн, шүүх эрх мэдлийн гүйцэтгэж буй үүрэг ба тулгамдаж байгаа асуудлууд, эрх мэдлийн хяналт тэнцэл, Үндсэн хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага зэрэг сэдвүүдээр үндсэн илтгэлүүд хэлэлцүүлснийг эмхэтгэж гаргав.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2018
Төрөл:Эмхэтгэл
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/Undsen huuliin HUrliin emkhetgel.pdf
Түлхүүр үг:ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДАЛ: МОНГОЛ УЛСЫН ЖИШЭЭ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Уг тоймоор
судалгааны гол үр дүн, санал, зөвлөмжийг уншигчдад хүргэхийг
зорьсон ба судалгааг бүрэн эхээр нь www.forum.mn сайтаас
татаж үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Sud.Toim01 Zorchih erhiig hyazgaarlah.pdf
Түлхүүр үг:ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
UPR-Universal periodic review- 9 factsheet on Mongolia
Хэвлэн нийтэлсэн:Open Society Forum
Он:2010
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-72.pdf
Түлхүүр үг:UPR-Universal periodic review-factsheet on Mongolia
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих
Шинэ
Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг 9 илтгэлийг хүргэж байна.
Уул уурхай ба хүний эрх,
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх,
Сонгох сонгогдох эрхийн хэрэгжилт,
Хүнсний тусгаар тогтнол, аюулгүй байдал ба хүний эрх,
7 сарын 1 ба хүний эрх,
Шилжин суурьшигсдын эрхийн төлөв байдал,
Монголын цөөнхийн тайлан
МУ дахь хүний эрхийн хэрэгжилт,
Хүн худалдаалах гэмт хэрэг ба хүний эрх
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2010
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-107.pdf
Түлхүүр үг:Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг
Хөтөлбөр:*