Төрийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд иргэний нийгмийн оролцоо

A- A A+
Төрийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд иргэний нийгмийн оролцоо

Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас Төрийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд иргэний нийгмийн оролцоо сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг 2022 оны 10 сарын 2-9-ний өдрүүдэд Дундговь, Өмнөговь аймгуудад зохион байгуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд нийтийн эрх ашигтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхэд ТББ-ууд нийтийн сонсгол, нийтийн эрх ашгийн өмгөөлөл гэх мэт эрх зүйн арга хэрэгслийг хэрхэн ашиглах боломжтой талаар болон нийтийн баялгийн зарцуулалтын хариуцлагыг нэмэгдүүлэхэд иргэний нийгмийн зүгээс оролцох боломжийн талаар арга зүйн зөвлөгөө өгч мэдээлэл хүргэж буй юм. Мөн энэ хугацаанд Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн шүүх, Замын Үүд, Хан-Богд сумын сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүгч нарт ННФ-аас шинэ тутам уншигчдын хүртээл болгоод буй Шүүхийн Индекс 2021 судалгаа болон шүүхийн шийдвэрийн судалгааны үр дүнг танилцуулж байна. Түүнчлэн сургалт зохион байгуулж буй аймгуудын Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар болон Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнуудад эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэл асуудлаар мэдээлэл өгч, санал солилцож байна.

                      

                      

                      

                      

                      

                      

                      

Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар болон Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнуудтай уулзаж, эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.