Улсын төсвийн төлөвлөлтийн шатанд иргэд хэрхэн оролцож, хяналт тавих аргачлалын гарын авлагыг Та бүхэнд хүргэж байна. Энэхүү гарын авлагад иргэд хэзээ, хаанаас төсвийн мэдээлэл авч болох, яаж, ямар шалгуураар төсвийг шинжлэх, төсвийн төлөвлөлтийн шатанд хэрхэн оролцож, хяналт тавих аргачлалыг багтаав. Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсөв юунаас бүрддэг, яагаад төсөвт олон нийтийн хяналт чухал талаарх ойлголтыг тусгасан болно. Файл татах.