Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн зөвлөл нь “Монгол Улсын 2023 оны төсвийн төлөвлөлт” сэдвээр хэлэлцүүлэг хийж, Улсын Их Хурал, Засгийн газарт хандан төсвийн төлөвлөлтийн асуудлаар санал, зөвлөмж гаргалаа. Монгол Улсын макро эдийн засгийн тооцоолол, төсвийн орлогын болон урсгал ба хөрөнгө оруулалтын зарлагын төлөвлөлтийг оновчтой болгох, гадаад зээл, тусламжийн төлөвлөлтийг сайжруулах, төсвийн алдагдлыг бууруулах хэрэгтэй байгааг Зөвлөлөөс тэмдэглэн, эдгээрийг сайжруулах чиглэлээр авах арга хэмжээг санал болголоо. Түүнчлэн улсын төсвийг Засгийн газар хэлэлцэхэд тавигдах шаардлагыг хуульд тусгах, татварын болон Ирээдүйн өв сангийн хуулийг ирэх оны төсвийн тухай хуулиас тусад нь хэлэлцдэг байх нь зүйтэй байгааг онцлов. Файл татах.