Нээлттэй Нийгэм Форум нь ХЗДХЯ, ХЗТТ, МХХ, МӨХ-той хамтран “Эрүүгийн процесст хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 12-р сарын 13-ны өдөр Блю Скай зочид буудлын Эмералд танхимд зохион байгуулна. Эрүүгийн процесст аль болох эрт шатнаас хууль зүйн туслалцаа авснаар эрх нь зөрчигдөхгүй байх гол баталгаа болдог бөгөөд хэлэлцүүлгээр эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, санал зөвлөмж гаргана.