Бодлогын судалгааны арга зүй танилцуулах сургалтад урьж байна
ННФ -аас иргэний нийгмийн байгууллагуудад зориулан бодлогын судалгааны арга зүйн сургалт зохион байгуулж байна (хөтөлбөрийг хавсаргав). Сургалтаар бодлогын судалгааны зорилго, төрөл хэлбэр, бусад судалгаанаас ялгагдах онцлог зэрэг суурь мэдээлэл өгөхийн зэрэгцээ бодлогын судалгааны асуудлыг томьёолох, судалгааг төлөвлөхтэй холбоотой дасгал ажил хийх юм.
Сургалт 2023 оны 3 дугаар сарын 09-ний Пүрэв гаригт 14:00-18:00 цагт Нээлттэй Нийгэм Форумын байранд болно.
Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэний нийгмийн байгууллагын ажилтан, идэвхтнүүд [email protected] хаягаар бүртгүүлээрэй.
Хөтөлбөр (урьдчилсан)
14:00-14:15 Танилцуулга, бодлогын судалгаа хийх хэрэгцээ, оролцогчдын хүлээлт
14:15-14:45 Бодлогын судалгаа нь шийдвэр гаргах арга хэрэгсэл, мөн шийдвэр гаргах үйл явцад оролцох арга хэрэгсэл болох нь
14:45-15:00 Бодлогын судалгаа ба бодлого боловсруулах үйл явц
15:00-16:00 Бодлогын судалгааны арга зүй
16:00-16:30 Завсарлага
16:30- 17:00 Асуудал тодорхойлох дасгал, хэлэлцүүлэг
17:00-17:30 Бодлогын судалгаа ба бодлогын шинжилгээ
17:30-18:00 Бодлогын судалгааны төлөвлөлт