Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан Захиргааны ерөнхий хууль (ЗЕХ)-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон уг хуулийг дагалдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Монгол Улсын засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар хуульчидтай дэлгэрэнгүй ярилцлаа.
Захиргааны ерөнхий хууль туссан нэмэлт, өөрчлөлтийг дагалдуулан Монгол Улсын засгийн газрын тухай хуульд туссан өөрчлөлт нь хууль хэрэглээний талаас ойлгомжгүй нөхцөл үүсгэж болзошгүй талаар хуульчид байр сууриа илэрхийлэв. Тодруулбал, Засгийн газар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт батлахдаа ЗЕХ-д заасан процессыг баримтлахгүй байж болох, улмаар шүүхэд маргаан үүсэх нөхцөлд Засгийн газрыг хариуцагчаар оролцуулах боломжтой эсэх нь тодорхойгүй болжээ.
Хамтран ажилласан Оюуны Инноваци ТББ, Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хороонд талархал илэрхийлье.