Засгийн газрын зүгээс улсын төсвийг төлөвлөхдөө баримталдаг богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн нэг нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө юм. “Байэр Адвайзори” ХХК-ийн судлаач Э.Цогбаяр Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө ба 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн уялдаа холбоог судаллаа. Судалгаагаар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө УИХ-д өргөн баригдсан улсын төсвийн төсөлд хангалтгүй тусгагдсан нь харагдсан байна. Иймд Засгийн газрын зүгээс төсвийг төлөвлөхдөө Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг баримтлахгүй байгаагийн шалтгааныг судлаач эрх зүйн хүрээнд эрэлхийлж, тодорхой санал, зөвлөмж боловсрууллаа.