Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Үндсэн хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаарх үүрэг амлалтад нийцсэн эсэхийг үнэлж энэхүү санал шүүмжийг боловсрууллаа. Хуулийн шүүмж нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 2023 оны 03 дугаар сард олон нийтэд танилцуулагдсан хувилбарт үндэслэсэн болно. Татаж авах.