Иргэний нийгмийн зүгээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн үйл явц, сонгуулийн хуулийг сайжруулах асуудлаар хуульчидтай санал солилцох уулзалт 2023 оны 6-р сарын 7-ны Лхагва гарагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. Уулзалтын үеэр УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь улс төрийн намуудтай холбоотой тулгамдсан асуудлуудыг ямар хүрээнд шийдвэрлэхээр байгаа болон олон улсын холбогдох стандарт, зарчмуудад нийцэх байдлын талаар илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн сонгуульд оролцогч талууд тэгш өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, үүнд тухайлбал, санал худалдан авах үзэгдлийг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулж тэмцэх талаар санал солилцох юм.