Нээлттэй Нийгэм Форумын дэргэдэх Төсвийн Зөвлөл “Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудит” сэдвээр хийсэн хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн Уншигч танд хүргэж байна. Энэ удаагийн Төсвийн шинжилгээгээр төсвийн гүйцэтгэлд төрийн аудитын байгууллагын зүгээс хийсэн аудитын тайланг УИХ-аар хэлэлцэж буй байдал, 2021 оны төсвийн гүйцэтгэл нь бодлого болон хууль, эрх зүйн зохицуулалттай нийцэх байдал, аудитын зөвлөмжийн хэрэгжилт, дотоод аудитын тогтолцоо зэрэгт анхаарах асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлан, түүний үр нөлөөг сайжруулахын тулд УИХ, Засгийн газар болон Сангийн яамны зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээг санал болгов.