Эрдэс баялгийн салбарт төрийн оролцоо нэмэгдэж буй энэ цаг үед төрийн өмчит компанийн засаглалыг олон улсын стандарт, сайн туршлагад үндэслэн боловсронгуй болгох шаардлага тулгамдаж буй. Энэ хүрээнд ННФ-аас судлаачидтай хамтран цуврал судалгаа хийж буй бөгөөд судлаач М.Түвшинжаргал, А.Бодьбилэг нар “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх ба хариуцлага” сэдэвт бодлогын шинжилгээ хийсэн юм. Өнөөдөр ННФ-аас энэхүү тайланг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Судлаач М.Түвшинжаргал “Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн бүрэн эрх ба эрх мэдлийн хуваарилалт”, судлаач А.Бодьбилэг “Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн бүрэн эрх ба эрх мэдлийн хуваарилалт” сэдэвт илтгэлүүд хэлэлцүүлснийг үзнэ үү.