Хэвлэлийн бага хуралд урьж байна

A- A A+
Хэвлэлийн бага хуралд урьж байна

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн байгууллагууд 2024 оны Монгол Улсын Улсын Их Хурлын  ээлжит сонгуулийн үйл явцад (1) хэвлэл мэдээллийн мониторинг, (2) сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, (3) сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, (4) санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн дөрвөн асуудалд анхаарал хандуулж хяналт тавихын зэрэгцээ сонгогчдод мэдээлэл өгөх шууд утас ажиллуулах, сонгогчдын боловсролд хувь нэмэр оруулах бусад ажлыг санаачлан ажиллаж буй бөгөөд явцын мэдээллээ танилцуулах юм. 

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар 2008 оны 3 дугаар сард байгуулагдсан, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зорилго санаа нэгтэй төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн сүлжээ юм. Уг сүлжээний гишүүнээр "Глоб Интернэшнл төв" ТББ, "МИДАС" ТББ, "Сонгогчдын Боловсрол Төв" ТББ, "Бодлогод залуусын хяналт" ТББ, "Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв", "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг бөгөөд 2008, 2012, 2016, 2020 оны УИХ-ын болон  2009, 2013, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад хамтран хараат бусаар хяналт тавьж, ажиглалт хийсэн туршлагатай. Сүлжээнд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд нь сонгуулийн үйл явцад хяналт тавихдаа аливаа улстөрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нөлөөнөөс ангид, хараат бус байж зөвхөн сонгогчдын эрх ашгийг төлөөлөн, хуулийн хүрээнд, ил тод ажиллах ёс зүйн дүрмийг чанд баримтлан мөрдлөг болгодог. Сонгуульд тавьж буй хяналтын явцын үр дүнг сонгуулийн кампанит ажлын үеэр олон нийтэд байнга тайлагнах бөгөөд эцсийн тайланг сонгуулийн дараа нийтэд хүргэх юм.