Форум Podcast -ын шинэ дугаараар Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилтийн асуудлаарх сэдвийг үргэлжлүүлж байна. Өмнө нь яаралтай горимоор хуулийг хэлэлцэн батлах асуудлаар ярилцаж байсан бол энэ дугаарт хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэхээс өмнө олон нийт, эрх ашиг сонирхол нь хөндөгдөх талуудад танилцуулж, санал шүүмж авах асуудлаар ярилцах юм. Энэ сэдвээр "Тогтолцоо, дүн шинжилгээ, судалгааны хүрээлэн" ТББ-ын судлаач, хуульч Р.Оюундэлгэр, Б.Ариунзаяа нар ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
Судалгааны тайлантай бүрэн эхээр нь Мэдээллийн сан цэсээс танилцах боломжтой. "Хууль тогтоомжийн төслийн ил тод байдал ба олон нийтээр хэлэлцүүлэх шаардлагын хэрэгжилт"