|
|
Та бүхнийг Иргэнийн Нийгмийнхэнд зориулсан “Хөгжлийн Мэдлэгийн Өдөр”-т хүрэлцэн ирэхийг урьж байна.
Улаанбаатар хот дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газрын хамт олон Хөгжлийн мэдээлэл, мэдлэгийг олон түмэнд түгээх хүрээнд хамтран ажилладаг түнш байгууллагуудтай хамтран “1 дүгээр сарын 31-Иргэний нийгмийн өдөр”-ийг дэмжин Монголын Иргэнийн Нийгмийнхэнд зориулан “Хөгжлийн Мэдлэгийн өдөр” зохион байгуулж байна.
Та бүхэн энэхүү арга хэмжээний хүрээнд 1 сарын 30-ны өдөр зохион байгуулах дараах семинар, хэлэлцүүлэгт өргөнөөр оролцоно уу!
¹ |
Хөгжлийн сэдэв |
Үндсэн илтгэгч |
Семинар болох газар/ цаг |
Харилцах хаяг |
1 |
Дэд бүтцийн эдийн засагт болон өдөр тутмын амьдралд нөлөөлөх нөлөө |
ДБ-ны Дэд бүтцийн мэргэжилтэн Жим Рейхарт ДБ-ны Дэд бүтцийн үйл ажиллагааны ажилтан Ц. Түмэнцогт |
Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газар 10:00-11:30 |
Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газар |
2 |
Дэлхийн эдийн засгийн хямралын Монгол дахь нөлөөлөл |
ДБ-ны УБ хот дах суурийн төлөөлөгчийн газрын эдийн засагч Ш. Алтанцэцэг |
МУИС-ын хичээлийн |
МУИС-ын Төв Номын сан |
3 |
Эко-системийн үйлчилгээ ба эдийн засаг, эрүүл мэндийн үнэ цэнэ
|
Тони Уиттен, ДБ-ны Биологийн төрөл зүйлийн ахлах мэргэжилтэн |
Нээлттэй Нийгэм Хүрээлэн 14:00-17:00 |
Нээлттэй Нийгэм Хүрээлэн |
Семинарын үеэр Дэлхийн Банкны техникийн тусламжтайгаар хэрэгждэг хөгжлийн төслүүдын талаарх мэдээлэл, ДБ-наас гаргасан эдийн засгийн болон бусад салбарын судалгаа, тайлан, товхимол зэргийг агуулсан мэдээллийн хэсэг ажиллах болно. Мөн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл хийх болно.