“СҮЙРЭЛ” Шинэ номын нээлтийн ажиллагаа (2009-04-10)

A- A A+
“СҮЙРЭЛ” Шинэ номын нээлтийн ажиллагаа (2009-04-10)

Эрхэм хүндэт Та бүхнийг Нээлттэй Нийгэм Форумаас орчуулан гаргасан “СҮЙРЭЛ: Мөхөж устах, мандан бадрахаа нийгэм хэрхэн сонгодог тухай” шинэ номын нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлт 2009 оны 4-р сарын 10 - ны өдрийн 16.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

Номын талаархи товч  мэдээлэл:

Нийгмийг мандан бадарснаар нь бус доройтож сүйрснээр нь харьцуулан судалсан энэхүү номдоо зохиогч байгаль орчны доройтол, харилцаа муутай хөршийн нөлөө, худалдаа арилжааны түншээ алдах, мөн байгаль орчны доройтлыг сөрөх оновчтой бодлогогүй байх зэрэг нь сүйрлийн шалтгаан болох үндэстэйг шинжлэн тогтоож орчин үеийн улс орны нийгмийн хөгжлийн үйл явц, бодит жишээ баримтаас жишээ татан өгүүлжээ. Энэ бүх хүчин зүйл нь өнөөгийн Монгол Улс хөгжлийн шатанд тулгарах асуудлуудыг шийдэхэд санаа өгөхуйц ном тул Нээлттэй Нийгэм Форум уг номыг олон нийт төрөлх хэлээрээ унших боломж олгохыг зорьж орчуулан хэвлэлээ.
  

Хөтөлбөр

16.00 – 16.05 Үйл ажиллагааг нээж үг хэлэх /П. Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал/
16.05 – 16.10

Ном доторхи гол зургуудыг харуулан гол чухал зарим өгүүлбэрийг оруулсан сюжет харуулах

16.10 – 16.30  Монтанагийн уул уурхайн ашиглалтын өнгөрсөн болон өнөөгийн түүх бусад оронд сургамж болох нь /Я.Очирсүх, Орчуулагч/
16.30 – 16.50

Орчин цагийн нийгэмд тулгарч буй байгаль орчны бэрхшээл: Австралийн байдал /Д.Батболд Орчуулагч/

16.50 – 17.30 Редакторууд оролцсон ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
17.30 Үйл ажиллагааны хаалт

Жич: Нээлтийн үеэр номыг хямдралтай үнээр худалдах болно.