Нээлттэй өдөрлөгт урьж байна (2009-04-13)

A- A A+
Нээлттэй өдөрлөгт  урьж байна (2009-04-13)

Байгаль Орчны Шинэчлэл-2 төсөл
_____________________________________________________________________________________
Нээлттэй өдөрлөгт  урьж байна

Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Монголын байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах зорилго бүхий  “Байгаль Орчны Шинэчлэл–2” төслийг Дэлхийн Банк болон Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас хамтран 2007- 2010 онд  хэрэгжүүлж байгаа билээ. “Орон нутаг дахь байгаль орчны менежментийг бэхжүүлэх нь” сэдвээр зарласан хоёр дахь жилийн уралдаанд шалгарсан төслүүдийг танилцуулах нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Өдөрлөгийн үеэр байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага,  хувь хүмүүст санал солилцох, ажил хэргийн хэлхээ холбоо тогтоох боломжтой. 

Өдөрлөг 2009 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 11.00-17.00 цагийн хооронд  Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Хаяг: Жамъян гүний гудамж 5/1, Сүхбаатар дүүрэг, Утас: 313207