Манай орны хөдөлмөрийн зах зээл дээр хямралын улмаас гарсан өөрчлөлтийн талаарх энэ судалгаанд (PDF) албан ба албан бус секторын ажил эрхлэлт, ажилгүйдлийн түвшин болон хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтэд гарч буй өөрчлөлт, тэдгээрийн шалтгааныг авч үзлээ. Түүнчлэн ажилгүйдлийг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын талаар албан ёсны статистик тоон мэдээлэл болон Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газар, Нээлттэй Нийгэм Форумаас хийсэн түүвэр судалгаанууд дээр үндэслэн шинжилж, дүгнэлт гаргалаа.