Хэвлэлийн Мэдээ 2011.09.08

A- A A+
Хэвлэлийн Мэдээ 2011.09.08

Энэхүү индексээр тухайн улсын өрсөлдөх чадварт тулгарч буй олон тулгуур асуудал, бэрхшээл болон давуу, сул талыг гаргаж ирдэг бөгөөд энэ удаад Монгол Улсын байр урагшаа ахиж дэлхийн нийт 142 улсаас 96 дугаарт жагссан байна. Манай Улсын хувьд урагш ахихад гол алхам болсон үзүүлэлтүүд нь макро эдийн засгийн орчин (+15), түүн дотроо улсын төсвийн ашиг/алдагдал* (+78), засгийн газрын өр* (+17), бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал (+7), үүн дотор татвар ногдуулалтын хамрах хүрээ ба үр нөлөө (+21), гадаадын өмчлөлийн эзлэх хувь (+14), худалдан авагчийн боловсронгуй байдал (+18), бизнесийн боловсронгуй байдал (+8), энэ дотроо дотоодын нийлүүлэгчдийн тоо (+10), маркетингийн цар хүрээг (+7) зэрэг байна. Тухайлбал, улсын төсвийн алдагдал ДНБ-ий 5.4% байсан бол улмаар 2010 онд 1.2%-ийн ашигтай гарч 78-р байрнаас 17-д орсон бол, засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 26.9%-аас 20.3% болон буурснаар энэхүү үзүүлэлтээр манай улсын эзлэх байр 42-оос 25-д орж даруй 17 байраар урагш ахисан байна. Мөн томоохон ахиц гаргасан бусад үзүүлэлтүүдэд төрийн бодлого боловсруулалтын ил тод байдал (+6), нялхсын эндэгдэл* (+14), бага боловсролын хамрагдалт* (+12), сургуулиудын интернетийн хэрэглээ (+17), мэргэжил дээшлүүлэх сургалтын цар хүрээ (+14), мэргэжлийн удирдлагад найдах байдал (+6), цалин хөлс ба бүтээмж (+8), оюуны дайжилт (+5), ГШХО ба технологийн шилжүүлэлт (+11), компаний судалгаа, хөгжлийн ажилд зарцуулж буй хөрөнгө (+18) орсон байна. Харин инфляци* (6.3-10.2%, -26), үндэсний хуримтлалын хувь* (46.3-36.7%, -7), дунд сургуулийн хамрагдалт *(-13), бизнес эхлэн эрхлэхэд шаардагдах журмын тоо (-8), бизнес эхлэн эрхлэхэд шаардагдах хоногийн тоо (-6), худалдааны саад тотгор давамгайлах байдал (-18), ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоо* (-20), компаний түвшний технологи шингээлт (-6), их дээд сургууль, аж үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хамтын ажиллагаа (-11), эрдэмтэд, инженерүүдийн хангамж (-6) зэрэг үзүүлэлтийн хувьд манай улсын эзлэх байр суурь нэлээдгүй ухарсан нь бизнесийн удирдлагууд болон бодлого боловсруулагчдын хувьд анхаарал татах асуудал болж байна. Түүнчлэн Монгол Улс шүүхийн хараат бус байдал, төсвийн зарлагын үрэлгэн байдал, дэд бүтэц болон санхүүгийн зах зээлийн хөгжлийн ихэнх үзүүлэлтээр тун хангалтгүй буюу 120-оос хойшхи байрыг эзэлсээр байгаа нь энэ асуудалд төр засаг дорвитой арга хэмжээ авч бодлогын эрс шинэтгэл хийх шаардлагатай байгааг харуулж байна.     
ДДӨЧИ нь өрсөлдөх чадварыг тодорхойлох 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг бөгөөд дэлхийн эргэн тойронд хөгжлийн бүхий л үе шатанд явж байгаа орнуудын өрсөлдөх чадварын өргөн хүрээтэй дүр зургийг гаргаж өгдөг. Эдгээр тулгуур үзүүлэлтүүд нь: Институцүүд, Дэд бүтэц, Макро эдийн засгийн орчин, Эрүүл мэнд ба суурь боловсрол, Дээд боловсрол ба мэргэжлийн сургалт, Бараа, түүхий эдийн зах зээлийн зах зээлийн үр ашигтай байдал, Хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал, Санхүүгийн зах зээлийн хөгжил, Технологийн бэлэн байдал, Зах зээлийн хэмжээ, Бизнесийн боловсронгуй байдал, Шинийг санаачлалт зэрэг болно.
Энэхүү зэрэглэлийг нийтэд ил болгосон тоон үзүүлэлтүүд болон Дэлхийн эдийн засгийн форумаас тухайн тайланд хамрагдсан орнууд дахь түнш институтүүдийн сүлжээтэй хамтран жил бүр явуулдаг өргөн хүрээтэй санал асуулга болох Бизнесийн удирдлагуудын санаа бодлын судалгааны үр дүнг хослуулан тооцдог. Энэ жил дэлхийн хэмжээгээр нийт 142 орны 14,000 гаруй бизнесийн тэргүүлэх зүтгэлтнүүд энэ санал асуулгад оролцсон байна. Уг судалгааны санал асуулга нь аливаа эдийн засгийн бизнесийн уур амьсгалд нөлөөлдөг олон янзын, өргөн хүрээтэй хүчин зүйлсийг хамруулах зорилгоор хийгдсэн байдаг. Уг тайланд улс орнуудын гол давуу ба сул талуудын дэлгэрэнгүй жагсаалтыг оруулж өгдөг нь бодлогын шинэтгэлийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлох боломж олгодог бөгөөд тус тайлангийн дүн, мэдээг олон улсын болон манай улсын бодлого боловсруулагчид нэлээд өргөнөөр ашиглаж өөрсдийн шийдвэр гаргах үйл явцад анхаарахыг зорьдог билээ.

Өрсөлдөх чадварын индексийн дэлгэрэнгүй

Өрсөлдөх чадварын индекс /Англи хэлээр/

Дэлхий дахины өрсөлдөх чадварын индекс

2011-2012

2010-2011

Өөрчлөлт

 

Байр

Оноо

Байр

Оноо

 

ДДӨЧИ

96

3.86

99

3.7

+3

Үндсэн шаардлагууд

101

4.16

100

4.0

+1

1-р тулгуур Институциүд

119

3.21

122

3.2

+3

2-р тулгуур: Дэд бүтэц

118

2.72

117

2.6

-1

3-р тулгуур:Макро эдийн засгийн орчин

34

5.35

49

4.9

+15

4-р тулгуур:Эрүүл мэнд суурь боловсрол

98

5.35

98

5.2

0

Үр ашгийг нэмэгдүүлэгч хүчин зүйлс

105

3.56

109

3.5

+4

5-р тулгуур: Дээд боловсрол, мэргэжлийн сургалт

84

3.93

89

3.8

+5

6-р тулгуур: Бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал

92

4.02

99

3.8

+7

7-р тулгуур:Хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал

31

4.74

29

4.8

-2

8-р тулгуур: Санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал

129

3.19

129

3.1

0

9-р тулгуур: Технологийн бэлэн байдал

102

3.10

105

3.0

+3

10-р тулгуур: Зах зээлийн хэмжээ

124

2.37

123

2.3

-1

Инноваци ба боловсронгуй байдлын хүчин зүйлс

112

3.04

119

3.0

-7

11-р тулгуур:Бизнесийн боловсронгуй байдал

119

3.24

127

3.1

+8

12-р тулгуур: Инноваци

102

2.85

100

2.8

-2

Бизнес эрхлэхэд хамгийн бэрхшээлтэй хүчин зүйлс

 

Нээлттэй Нийгэм Форумын эдийн засгийн асуудал
хариуцсан менежер Б. Мөнхсоёл
Холбоо барих утас: 313207