Судлаач зөвлөх сонгон шалгаруулна (2009-01-07)

A- A A+
Судлаач зөвлөх сонгон шалгаруулна (2009-01-07)

Монгол Улсын
ХЗДХЯам
Нээлттэй Нийгэм
Форум

 

Судлаач зөвлөх сонгон шалгаруулна

Нээлттэй Нийгэм Форум нь Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран МУ-ын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Үндэсний Зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор судлаач зөвлөх гэрээлэн ажиллуулах гэж байна.

Ажлын байр: Судлаач зөвлөх

Ажлын байрлал: Үндэсний Зөвлөлийн ажлын алба (МУ-ын ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар)
 
Гэрээний хугацаа: 2009 оны 2 дугаар сарын 1-нээс 2009 оны 12-р сарын 31 дуустал

Ажлын байрны товч тодорхойлолт: Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад судалгаа, арга зүйн дэмжлэг үзүүлэх.

Өргөдөл гаргагчдад тавигдах шаардлага:

  1. Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд хууль зүйн магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  2. Гадаадад хууль зүйн магистр хамгаалсан эсвэл судалгааны ажлын 5-аас доошгүй жилийн туршлагатай
  3. Гадаад хэл дээр судалгааны материал, бусад эх сурвалж ашиглах чадвартай буюу Англи хэлний өндөр чадвартай
  4. Компьютерийн хэрэглээний болон судалгааны программ ашиглах чадвартай
  5. Хувийн зохион байгуулалт, хариуцлага сайтай, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь гүйцэтгэдэг, багаар ажиллах чадвартай
  6. Төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх асуудлаар буюу өмгөөлөл, хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх талаар тодорхой мэдлэг туршлага бүхий хуульч байна.

Судлаач зөвлөх нь гэрээний хугацаанд төлбөрийн чадваргүй иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар олон улсын хэмжээний аргазүйн сургалтад хамрагдахын зэрэгцээ дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломжтой.

Судлаач зөвлөхтэй ННФ гэрээ байгуулж ажиллах бөгөөд өрсөлдөхүйц цалин олгоно.

Шалгаруулалтад дараах материал бүрдүүлж ирүүлнэ:

  1. Товч намтар (англи хэл дээр бичсэн)
  2. Ажиллах сонирхлоо илэрхийлсэн захидал
  3. Өмнө нь ажиллаж байсан газар болон хамгийн сүүлд суралцаж байсан сургуулийн тодорхойлолт
  4. Бүтээлийн жагсаалт
  5. Бичлэгийн загвар (5-10 хуудас). Үүнд судлаачийн бичсэн судалгааны тайлангийн хураангуй, нийтлэл гэх мэт

Шалгаруулалтад ирүүлэх материалыг 2009 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цаг хүртэл хүлээж авна. Материалыг ННФ-ын байранд биеэр болон шуудангаар хүргүүлж болохоос гадна цахим шуудангийн [email protected]  хаягаар ирүүлж болно. Шуудангаар илгээх тохиолдолд материал хүлээж авах сүүлийн хугацаанаас хэтрэлгүйгээр ННФ-нд хүлээлгэж өгсөн байхаар төлөвлөхийг хүсье. Хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авах боломжгүй бөгөөд задлалгүй буцаах болно.