Нээлттэй хэлэлцүүлэг
----------------------------------------------------------------------------------------------------------------
Нээлттэй Нийгэм Форумын бас нэг зорилго бол бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ хийх үйл явцад олон нийтийн оролцоог бий болгохын тулд нээлттэй яриа, хэлэлцүүлэг өрнүүлэх явдал юм. Иймээс тухайн яриа хэлэлцүүлэг, түүний үр дүнд өргөн олон нийтийг оролцуулах явдлыг хөхиүлэн дэмжих үүднээс Форумын сэдвүүдээр орон нутгийн болон үндэсний хэмжээнд цугларалт, олон нийтийн уулзалтыг зохион байгуулж байна.
2003 оны хоёрдугаар хагасаас эхлэн тус Форум иргэний нийгэм, эрдэмтэн мэргэд, төрийн албан хаагчид, эвлэл холбоод, бодлого боловсруулагчдыг оролцуулан Форумын сэдвүүдээр хэд хэдэн уулзалт, олон нийтийн ярилцлага зохион байгууллаа. Эдгээр үйл явдал бүрт дэвшүүлсэн сэдэв, нөхцөлд тохируулан тухайн зорилтот бүлэг, үзэгч оролцогчдыг сонгон оролцуулж байв. Энэ нь нийгэм дэх тулгамдсан асуудлуудын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, янз бүрийн бүлэг хүмүүсийг нэг дор цуглуулж тэднийг өргөн хүрээтэй бодлогын асуудлуудаар ярилцуулж мэтгэлцүүлэх, гол анхаарлыг нь хандуулж өгөх юм.
Тухайн үйл явдал бодитойгоор болж өнгөрсний дараа санал шүүмжлэл, асуулт, дэвшүүлсэн санаа, зөвлөмжүүдийг агуулсан уулзалтын тэмдэглэлүүд-ийг бэлтгэж цаашид улам өргөн дэлгэр хэлэлцүүлэх үүднээс тус Форумын портал сайтад байрлуулж байгаа юм.
Зохион байгуулсан уулзалт ярилцлагууд: