Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Нээлттэй Нийгэм Форум “Бизнесийн орчныг сайжруулах нь” судалгааг хийж байна. Энэхүү судалгаа нь ННФ-аас 2005 оноос эхлэн байнга тухайн жилд хөндөгдөж буй эдийн засгийн чухал асуудлаар хийлгэдэг “Эдийн засгийн эрх чөлөөний тойм” судалгааны ажлын үргэлжлэл юм. Энэхүү судалгааны урьдчилсан үр дүнг (PDF) хэлэлцүүлэх уулзалт 2010 оны 10 дугаар сарын 13-ны 16:00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд боллоо.
Судалгааг Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургуулийн судлаачдын баг хийж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн үеэр институцийн орчны үнэлгээ, санхүүгийн зах зээлийн хөгжил, дэд бүтцийн орчны судалгаа болон бизнесийн орчныг шинэчлэх жилийн хүрээнд хийж буй Засгийн газрын үйл ажиллагааны мониторингийн явцын үр дүнг танилцуулсан юм.
Хэлэлцүүлэгт төр засгийн газар, банк, хувийн хэвшлийн төлөөлөгчид, судлаач, эдийн засагчид оролцон судалгааны явцын талаар илтгэл сонсон хэлэлцүүлэг (тэмдэглэл PDF) өрнүүллээ.