Тэтгэлэгт хєтєлбєрийн хүрээнд 2010 онд дараахь чиглэлийн мониторингийг дэмжих болно.
- Төсвийн чиглэлээр:
- Нийгмийн даатгалын сангуудын хөрөнгийн зарцуулалт
- Засгийн газрын тусгай сангуудын бүрдэлт, зарцуулалт
- Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт
- Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явц, гүйцэтгэсэн ажлын үр дүн
- Орон нутгийн (аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд) болон төсөвт байгууллагын төсвийн зарцуулалт
- Үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжсэн болон хэрэгжиж буй гадаадын хандивлагчийн санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн мониторинг
- Уул уурхай, газрын тосны салбарт:
- Газрын тосны салбарын бүтээгдэхүүн хуваах гэрээний ил тод байдал, байгуулах үйл явц, хэрэгжилт
- Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт
- Ашиглалтын лицензийн үүргийн биелэлт
- Төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компанийн худалдан авах үйл ажиллагаа
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үйл ажиллагаа, түүнд төрөөс тавих хяналтын хэрэгжилтэд хийх мониторинг
- Төрийн болон нийгмийн үйлчилгээний чиглэлээр:
- Нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмж, чанар (газар олголт, бүртгэл, тусгай зөвшөөрөл олгох, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх гэх мэт)
- Төрийн хяналт шалгалтын хэрэгжилт, хариуцлага тооцох үйл явц, үр нөлөө (төрийн хяналт шалгалтын тогтолцоонд хамаарах тодорхой институци, байгууллагыг сонгон авсан байна)
- Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон нийгмийн халамжийн үйлчилгээний хүртээмжийн мониторинг
- Хүний эрхийг хангах үндэсний механизмуудын үйл ажиллагаа:
- Шүүхийн ил тод байдал, тухайлбал, шүүгчдэд хэрэг хуваарилах процесс, шүүгчийг сонгон шалгаруулах, томилох, зэрэг дэв олгох, сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх үйл явц
- Хүний эрхийн комиссын хараат бус байдал, үйл ажиллагааны үр дүн, нөлөө, комисст хандан иргэдийн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үйл явц
Дээрх тодорхой чиглэлүүдээс гадна орон нутгийн төр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, тухайн орон нутагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийх сонирхолтой орон нутгийн төрийн бус байгууллагуудын төслийг тусгайлан дэмжинэ.
Єргєдєл гаргагчид дараахь материалыг бүрдүүлнэ. Їїнд:
- Сонирхлоо илэрхийлсэн захидал /төслийн сэдвийг сонгосон шалтгаан, танай байгууллагын үйл ажиллагаатай хэрхэн холбогдож байгаа тухай болон өмнө нь мониторингийн төсөл хэрэгжүүлж байгаагүй бол яагаад энэ төслийг хэрэгжүүлэхийг хүсч буй талаараа тодорхой бичнэ үү/
- Тєслийн өргөдөл
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын үйл ажиллагааны тайлан
- Урд нь гүйцэтгэж байсан мониторингийн тайлан /хэрэв байгаа бол/
Тэтгэлэгт хєтєлбєрийн дэлгэрэнгїй удирдамж (PDF) болон төслийн өргөдлийн маягтыг (PDF) доорх хаягаар, мєн Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn вэбсайтаас авах боломжтой.
Єргєдлийг хїлээн авах сїїлийн хугацаа нь 2010 оны 11 дүгээр сарын 11-ний єдрийн 17.00 цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгїй. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх уулзалт 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 16-17 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Хаяг:
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-14240
Утас –313207
Факс-324857
Э-шуудан: [email protected]