Орон нутагт мониторинг хийх төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах Зөвлөх байгууллагууд сонирхлоо илэрхийлнэ үү!

A- A A+
Орон нутагт мониторинг хийх төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах Зөвлөх байгууллагууд сонирхлоо илэрхийлнэ үү!

Зөвлөх байгууллага нь дараахь ажлыг гүйцэтгэнэ:

  1. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудын мониторинг, нөлөөллийн чадавхийг судлах, зураглал хийх,
  2. Тухайн орон нутагт нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлаар мониторинг хийх төсөл боловсруулахад нь сонирхсон орон нутгийн төрийн бус байгууллага, иргэдийн бүлэгт туслалцаа үзүүлэх,
  3. Орон нутгийн төрийн бус байгууллага мониторинг хийх хугацаанд зөвлөгөө өгөх, улмаар мониторингийн явцад олж цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлан бичих, зөвлөмж боловсруулахад нь арга зүйн туслалцаа үзүүлэх,
  4. Нөлөөллийн стратеги оновчтой боловсруулахад нь туслах, хэрэгжүүлэх явцад нь чиглүүлж зөвлөх,
  5. Нээлттэй Нийгэм Форумын мониторингийн хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлээр өмнө нь төсөл хэрэгжиж байгаагүй  аймгуудаас сонгон ажиллана. Тухайлбал,  Архангай, Баян-Өлгий,  Булган, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Увс, Орхон аймаг.

Сонирхсон иргэний нийгмийн байгууллагууд дор дурдсан материалыг бүрдүүлэн Нээлттэй Нийгэм Форумын хаягаар ирүүлнэ үү.

  1. Сонирхлоо илэрхийлсэн захидал
  2. Зөвлөх ажлыг гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөө
  3. ТББ-ын гэрчилгээний хуулбар
  4. Байгууллагын танилцуулга болон 2009 оны үйл ажиллагааны тайлан
  5. Сүүлийн 1-2 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн мониторингийн тайлан, нөлөөллийн үр дүнгийн талаарх  мэдээлэл

Хєтєлбєрийн дэлгэрэнгїй удирдамжийг (PDF) доорх хаягаар болон Нээлттэй Нийгэм Форумын www.forum.mn вэбсайтаас  авах боломжтой. Материал хүлээн авах сїїлийн хугацаа нь 2010 оны 11 сарын 11-ний өдрийн 17.00 цаг байна. Хоцорч ирсэн материалыг хүлээн авахгїй.

Хаяг:
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-14240
Утас –313207
Факс-324857                                                                                                                                                   
Э-шуудан: [email protected]