2009-2010 НИЙГМИЙН УХААНЫ САЛБАРТ ДОКТОРЫН ЗЭРГЭЭР СУРАЛЦАГСДАД НЭМЭГДЭЛ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХӨТӨЛБӨР
http://www.soros.org/initiatives/scholarship/focus_areas
Нью-Йорк, Лондон дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгээс Зүүн болон Төв Европ, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд болон Монгол улсын оюутнуудад нэмэгдэл тэтгэлэг олгох хөтөлбөр зарлаж байна. Тус хөтөлбөр нь Европ болон Ази, Австрали, Дундад/Ойрхи Дорнод, Хойд Америк болон Европын улсуудын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд (эх орноосоо өөр оронд) нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар элссэн болон суралцаж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Тэтгэлэг дараах зүйлсийн аль нэгийг хамрана:
- Сургалтын төлбөр-нэг жилийн сургалтын төлбөрийн 50-иас илүүгүй хувь байна;
- Амьжиргааны зардал-сургалтын төлбөрөө төлөх боломжтой оюутнууд энэхүү санхүүжилтийг хүсэх боломжтой;
- Бусад-бүх төлбөрөө санхүүжүүлсэн боловч сургуульдаа очих болон буцах замын зардал, ном, эрүүл мэндийн даатгал гэх мэт нэмэлт санхүүжилт шаардлагатай оюутнууд энэхүү санхүүжилтийг хүсэх боломжтой.
Тавигдах шаардлага:
- Албани, Армен, Азербайжан, Беларус, Босни, Гүрж, Казахстан, Киргизстан, Косово, Македони, Молдов, Монгол, Монтенегро, Румын, Орос, Тажикистан, Туркменистан, Хорват, Украин, Узбекистан, Серб зэрэг улсын иргэн байна;
- Энэхүү хөтөлбөр нь бүтэн тэтгэлэг олгодоггүй тул сургалттай холбоотой зарим зардлуудыг төлсөн буюу аль нэгэн эх үүсвэрээс санхүүжилт олсон байх;
- Заасан орнуудад нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцдаг эсвэл суралцахаар элссэн байх;
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- 2009 оны 4 дүгээр сарын 2 – Ази, Австрали, Дундад/Ойрхи Дорно болон Хойд Америкт докторын зэрэг горилох оюутнууд энэ хугацаанаас өмнө материалаа холбогдох хаяг руу илгээнэ
- 2009 оны 6 дугаар сарын 8 –Европт докторын зэрэг горилох оюутнууд энэ хугацаанаас өмнө материалаа.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг http://www.soros.org/grants/oas хаягаар онлайн бөглөж болох бөгөөд хэвлэсэн маягтыг дараах хаягаар авч болно http://www.soros.org/initiatives/scholarship/focus_areas
Материалаа бүрэн бүрдүүлэн Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвд эсвэл Нээлттэй нийгэм хүрээлэнгийн АНУ болон Англи дахь төвд доорхи хаягаар хүргүүлэх боломжтой.
Ази, Австрали, Ойрхи Дорно, Хойд Америк: | Европын улсууд: |
|
Global Supplementary Grant Program - Europe Open Society Foundation Network Scholarship Programs Cambridge House 100 Cambridge Grove London W6 0LE United Kingdom |
Манай хаяг: Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж
МКМ 24, 1 давхар
Улаанбаатар-48
Утас: 976-11-319016 Факс: 976-11-326941, Э-шуудан: [email protected]
Web хуудас: http://www.earcmn.org