Лиценз Ажиглагч #7: 2008 оны 7, 8 дугаар сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөн (2008-09-18)

A- A A+
Лиценз Ажиглагч #7: 2008 оны 7, 8 дугаар сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөн (2008-09-18)

ЛИЦЕНЗ АЖИГЛАГЧ #7: ЗУНЫ ХОЁР САРД ЛИЦЕНЗИЙН ТОО 113-ААР НЭМЭГДЛЭЭ (2008 оны 7, 8 дугаар сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөн)

Дугаарыг бэлтгэсэн Д. Долгорсүрэн, [email protected]
2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр

Нээлттэй Нийгэм Форумаас ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Лиценз Ажиглагч” хэмээх энэхүү лавлагааг нэгтгэн гаргаж байгаа билээ. 2008 оны 7, 8-р сард лицензийн бүртгэлд чухам ямар өөрчлөлт, хөдөлгөөн орсоныг энд толилуулж байна.

2008 оны эхний найман сарын байдлаар лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг дор танилцуулав.

УИХ-ын сонгууль явагдсан, улс төрийн нөхцөл байдал тодорхойгүй болсон, инфляцийн түвшин өндөр байгаа, Ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аар дахин хэлэлцэхээр төлөвлөж байгаа зэрэг хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөхцөл бүрэлдсэн, мөн лицензийн төлбөр нэмэгдсэн, алт, зэсэнд гэнэтийн ашгийн татвар ногдуулж байгаа хэдий ч 2008 оны эхний найман сард ашигт малтмалын нийт лицензийн тоо 388-аар нэмэгджээ.

2008 оны 7, 8 дугаар сард 200 лиценз шинээр олгогдож, 53 лицензийн эрх шилжиж, 136 лицензийн хугацааг сунгаж, 51 лиценз цуцлагдаж, 36 лиценз хугацаа дууссанаар нийт лицензийн тоо 113-аар нэмэгдэв. 6,7,8 дугаар сард нийт 273 лиценз шинээр олгогдож, лицензийн нийт тоо 132-оор нэмэгджээ. 2008 оны 9-р сарын 1-ний байдлаар нийт 4781 ашигт малтмалын лиценз хүчинтэй байна.

ШИНЭЭР ОЛГОГДСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

2008 оны 7,8 дугаар сард  нийтдээ ашиглалтын 12, хайгуулын 188, нийт 200 лиценз шинээр олгогджээ. Зөвхөн 7-р сард олгогдсон 89 лицензийг 6-р сард шинээр олгогдсон 73 лицензтэй харьцуулахад 21.9 хувиар өссөн дүн гарч байхад 8-р сарыг энэ үзүүлэлтээр харьцуулахад мөн 24.7 хувиар өссөн үзүүлэлт харагдана. Хамгийн олон лиценз олгогдсон аймгуудыг Хүснэгт 1-т үзүүллээ. Энэ жагсаалтад Дорноговь, Сүхбаатар, Дундговь, Хэнтий аймаг шалгарлаа. 5,6-р сард ашиглалтын лиценз Төв аймагт 2 олгогдож байсан бол 8-р сард 1 олгогдсон байна. Харин 7, 8 сард Дорноговьд 3, Өмнөговьд 1 ашиглалтын лиценз шинээр олгогджээ.

Хүснэгт 1 . Долдугаар сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр

Аймаг

Ашиглалтын

Хайгуулын

НИЙТ

Сүхбаатар

 

22

22

Дундговь

 

11

11

Хэнтий

 

11

11

Дорноговь

2

8

10

Өмнөговь

1

9

10

7 сард Архангай, Баянхонгор, Дорнод, Орхон, Ховд аймгаас бусад, 8 сард Орхон, Говьсүмбэр, Өвөрхангай аймгаас бусад аймаг, мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хамарсан лиценз шинээр олгогджээ.

Хүснэгт 2. Наймдугаар сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр

Аймаг

Ашиглалтын

Хайгуулын

НИЙТ

Дорноговь

1

28

29

Сүхбаатар

 

16

16

Дундговь

 

13

13

Өмнөговь

 

9

9

Хэнтий

 

9

9

Төв

1

8

9

7 сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн хэмжээ 1,135,622 га байна. Үүний 0.19 хувь нь ашиглалтын лиценз бүхий талбай бөгөөд 8-р сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн хэмжээ 1,116,568 га, үүний 0.021 хувь нь ашиглалтын лиценз бүхий талбай юм. Шинээр олгогдсон лицензийн тоо нь өмнөх 6 сартай харьцуулахад 7 сард 89, 8 сард 111 болж өссөн бөгөөд хамрах нийт талбай нь мөн өмнөх сарынхтай харьцуулахад 7 сард 97.8  хувиар өссөн дүнтэй байна. Харин 8 сард лиценцийн тоо өссөн боловч хамрах нийт талбай нь 1.6 хувиар буурсан байна. Хамгийн том талбай бүхий 10 лицензийг
Хүснэгт 3 -т үзүүлэв.

Хүснэгт 3 . Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 10 лиценз /7 сар/

Аймаг

Сум

Газрын нэр

Компанийн нэр

Талбайн
хэмжээ (га)

Өмнөговь

Гурвантэс

Гурвантэс-1

Корет илч хүч

73663

Сүхбаатар

Онгон

Бүдүүн ухаа

Аревамонгол

72390

Сүхбаатар

Эрдэнэцагаан

Хөх нүдэн

Аревамонгол

66930

Дундговь

Өндөршил

Бор халзан

Итгэлт-Хүлэг

55487

Сүхбаатар

Баяндэлгэр

ЭЭ-33

Эс Си И Ар

55351

Булган

Могод

Хушуун хол

Альфа-Алмаз

55169

Сүхбаатар

Баяндэлгэр

ЭЭ-16

Эс Си И Ар

49897

Өмнөговь

Гурвантэс

Гурван тэс-2

Корет илч хүч

45600

Увс

Зүүнговь

Хөх толгой

Параннарай

43666

Сүхбаатар

Дарьганга

Шүүт

Аревамонгол

38637

Нийт

 

 

 

556790

Зургадугаар сартай харьцуулахад шинээр олгогдсон хамгийн их талбай бүхий 10 лицензийн хамрах нийт талбайн хэмжээ 7-р сард 48.1 хувиар өсчээ.  Өмнөх дугаарт дээрх үзүүлэлтээр харьцуулахад 78.1 хувиар буурсан дүн гарч байсан болно.

Хүснэгт 4. Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 10 лиценз /8 сар/

Аймаг

Сум

Газрын нэр

Компанийн нэр

Талбайн
хэмжээ (га)

Өмнөговь

Баяндалай

Толгод

ЭРБЖЭР

73776

Өмнөговь

Гурвантэс

Толгод

ЭРБЖЭР

73776

Өмнөговь

Ноён

Толгод

ЭРБЖЭР

73776

Дорноговь

Сайхандулаан

Түшлэг

Тундерклап

69271

Сүхбаатар

Дарьганга

Дунд нарт

Аревамонгол

65441

Завхан

Эрдэнэхайрхан

Завхан-1

Би Эм Би Би

47501

Завхан

Завханмандал

Завхан-1

Би Эм Би Би

47501

Завхан

Дөрвөлжин

Завхан-1

Би Эм Би Би

47501

Өмнөговь

Манлай

Цагаан толгой

Шинэлонгда

45032

Завхан

Ургамал

Маргац уул

Оазисгоби

39882

Нийт

 

 

 

583457

7, 8 сард ашиглалтын 12 лиценз олгогдсоноос хамгийн олон буюу 6 нь барилгын материал, 4 нь алт, төмөр 1, жонш 1 олборлох зөвшөөрөл байна. Ашиглалтын лицензийг ашиглалтын төрлөөр нь Зураг 1-т үзүүлэв.

Зураг 1. Ашиглалтын лиценз, ашигт малтмалын төрлөөр, 2008 оны 7-р сар

 

Ашиглалтын нэг лицензийн дундаж талбай 7-р сард 252.11 га, хайгуулынх 13492.29 га байна. 6-р сард ашиглалтын лицензийг төрлөөр нь харьцуулж үзэхэд хамгийн олон нь буюу 4 нь алт олборлох зөвшөөрөл байсан бол энэ удаад барилгын материал олборлох зөвшөөрөл илүү олон хувийг эзэлж байгааг харж болохоор байна. 7-р сард Баян-Өлгийн Булган, Увсын Бөхмөрөн, Булганы Тэшиг суманд тус тус 1 алт олборлох зөвшөөрөл, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төмөр олборлох зөвшөөрөл 1, Өмнөговийн Гурвантэс 1, Дорноговийн Даланжаргалан суманд 1, Улаанбаатар хотод 3 барилгын материал олборлох зөвшөөрөл олгогджээ.

Зураг 2. 2008 оны 8-р сар (Ашиглалтын лиценз, ашигт малтмалын төрлөөр)

Ашиглалтын лиценз 6-р сард 7 олгогдсон бол 7 сард 9 болж өсөөд 8 сард 3 болж буурчээ.

Лицензийн талбайтай холбоотой бусад үндсэн тоон үзүүлэлтийг Хүснэгт 5-т үзүүлэв. 

Хүснэгт 5 . 2008 оны 7-р сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд

Үзүүлэлт

Ашиглалтын

Хайгуулын

Тоо

9

99

Нийт талбай (га)

2269

1133353

Хамгийн их талбай (га)

408

73663

Хамгийн бага талбай (га)

33

10

Дундаж талбай (га)

252.11

13492.29

2008 оны 8-р сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүдээс харахад ашиглалтын лицензийн дундаж талбай нь 78.66 байгаа нь өмнөх сар буюу 7-р сартай харьцуулахад 68.7 хувиар буурсан байна.

Хүснэгт 6. 2008 оны 8-р сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд

Үзүүлэлт

Ашиглалтын

Хайгуулын

Тоо

3

133

Нийт талбай (га)

236

1116332

Хамгийн их талбай (га)

116

73776

Хамгийн бага талбай (га)

34

27

Дундаж талбай (га)

78.66

8587.16

Долдугаар сард хамгийн олон тооны лиценз олгогдсон сумаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр 5, Эрдэнэцагаан 4 лицензтэйгээр, харин 8 сард Дорноговь аймгийн Айраг сум 5 лицензтэйгээр тодорчээ. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 5-р сард 5 лиценз шинээр олгогдсон бол 6-р сард 3, 7-р сард 2, 8-р сард 4 лиценз олгогджээ. Мөн Улаанбаатар хотод 7,8 дугаар сард  нийт 10 лиценз олгогдсоноос 3 нь барилгын материалын ашиглалтын лиценз байна. Долоо, наймдугаар сард хамгийн их талбайд хайгуул хийхээр лиценз олгогдсон 10 сумдын жагсаалтыг Хүснэгт 7-т үзүүлэв.

Хүснэгт 7 . Долдугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд

Сум

Аймаг

Нийт талбай

Лицензийн тоо

Онгон

Сүхбаатар

149621

4

Гурвантэс

Өмнөговь

119598

3

Баяндэлгэр

Сүхбаатар

115668

5

Эрдэнэцагаан

Сүхбаатар

101783

4

Өндөршил

Дундговь

77567

3

Асгат

Сүхбаатар

70170

3

Могод

Булган

55169

1

Дарьганга

Сүхбаатар

50231

2

Зүүнговь

Увс

43666

1

Цогт-Овоо

Өмнөговь

27714

3

Долдугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумаар Сүхбаатар аймгийн Онгон сум тэргүүлж байгаа бөгөөд Арева ХХК энэ суманд хайгуулын 4 лиценз авчээ. Мөн удаах байранд Өмнөговийн Гурвантэс сум орж байгаа бөгөөд тус суманд 119,598 га талбайд ашиглалтын 1, хайгуулын 2 лиценз олгогджээ.  

Хүснэгт 8. Наймдугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд

Сум

Аймаг

Нийт талбай

Лицензийн тоо

Гурвантэс

Өмнөговь

73776

1

Баяндалай

Өмнөговь

73776

1

Ноён

Өмнөговь

73776

1

Сайхандулаан

Дорноговь

69271

1

Дарьганга

Сүхбаатар

65441

1

Ургамал

Завхан

56276

2

Хатанбулаг

Дорноговь

53561

5

Эрдэнэхайрхан

Завхан

47501

1

Дөрвөлжин

Завхан

47501

1

Завханмандал

Завхан

47501

1

Долдугаар сард хамгийн том талбай бүхий лицензийг Аревамонгол ХХК авсан бөгөөд тус компани нь Францын, 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд зөвхөн 7 сард авсан лицензийн талбайг нь тус сард олгогдсон лицензийн нийт талбайн хэмжээтэй харьцуулахад 30,4 хувийг эзэлж байна.

Хүснэгт 9. Хамгийн олон лиценз 7-р сард шинээр авсан компани

Компанийн нэр

Лицензийн тоо

Нийт талбай

Аревамонгол

15

345691

Эс Си И Ар

5

180766

Кратон

4

18039

Альфа-Алмаз

3

55169

Геосигналс

3

25209

Эрдэнэжонон

3

26826

ДБТХ

3

2796

Азиагоулд монголиа

3

26538

Итгэлт-Хүлэг

3

77405

7-р сард олгогдсон нийт
лицензийн тоо, хэмжээнд
эзлэх хувь

47 %

66%

Хамгийн олон лиценз 7-р сард шинээр авсан компанийн жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Монголын Ýñ Ñè È Àð ХХК-ийн авсан  хайгуулын  5 лиценз нь Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1, бусад дөрөв нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон байна.

Хүснэгт 10. Хамгийн олон лиценз 8-р сард шинээр авсан компани

Компанийн нэр

Лицензийн тоо

Нийт талбай

ВАБК

6

7592

Аревамонгол

5

121462

МЭЖЭ

4

17255

Эрдэсплазм

4

2288

Цайрттолгой

4

6382

Дадишуаритөгс билэг

3

26031

ЭРБЖЭР

3

221328

Би Эм Би Би

3

142503

Тод-Алмаз

3

15338

Орчлон-Орд

3

10080

НИЙТ

38

570259

8-р сард олгогдсон нийт лицензийн тоо, хэмжээнд эзлэх хувь

34%

51%

Хамгийн олон лиценз 8-р сард шинээр авсан компанийн жагсаалтыг тэргүүлж байгаа ВАБК ХХК–ийн авсан хайгуулын лицензүүд нь Ховдод 3, Дорноговьд 2, нэг нь Дундговь аймагт олгогджээ.

Мөн энэ сард ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авсан компаниудын мэдээллийг Хүснэгт 11-д танилцуулж байна.

Хүснэгт 11 . Долдугаар сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл

Компанийн нэр

Аймаг

Сум

Газрын нэр

Ашигт
 малтмал

Талбай

Азаргын гол чонот

Булган

Тэшиг

Цагаан жалга

алт

408

Трейжа маунтайн интернэшнл майнинг

Өмнөговь

Гурвантэс

Зүүн хоолой

бар/м

335

Хэмчигголд

Увс

Бөхмөрөн

Цагаан салаа

алт

334

Буркит корпораци

Баян-Өлгий

Булган

Хуурай салаа

алт

334

Баттөр гэрэл

Улаанбаатар

Хан-Уул

Бог уул

бар/м

285

Монлаа

Дорноговь

Хатанбулаг

Элстэй

төмөр

276

Монстрой

Улаанбаатар

Хан-Уул

Харзатын гозгор

бар/м

165

Алтанхунчир

Дорноговь

Даланжаргалан

Шохойт

бар/м

99

Минжит булган гол

Улаанбаатар

Налайх

Зуун мод

бар/м

33

Долдугаар сард Азаргын гол чонот /монгол/ ХХК Булган аймгийн Тэшиг сумын Цагаан жалга гэдэг газар 408 га талбайд алт, Òðåéæà ìàóíòàéí èíòåðíýøíë ìàéíèíã /хятад монголын хамтарсан/ ХХК Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Зүүн хоолойд 335 га талбайд барилгын материал олборлох зөвшөөрөл авсан бол Хэмчигголд /монгол/ компани нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Цагаан салаад 334 га талбайд алт олборлох зөвшөөрөл авсан байна.

Хүснэгт 12. Наймдугаар сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл

Компанийн нэр

Аймаг

Сум

Газрын нэр

Ашигт
малтмал

Талбай

Эжунмэн

Дорноговь

Айраг

Цагаан дэл

жонш

116

Монсас-Интернэшнл

Дорнод

Баяндун

Жалга-1

алт

86

Баялагбийлд инвест

Төв

Эрдэнэ

Зуун мод-1

бар/м

34

Наймдугаар сард хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компаниуд болох Эжунмэн ХХК, Монсас-Интернэшнл ХХК, Баялагбийлд инвест ХХК –д тус тус нэг нэг ашиглалтын лицензийн зөвшөөрлийг олгосон байна. 

ШИЛЖҮҮЛСЭН, СУНГАСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Долоо, наймдугаар сард нийт 44 сумын нутгийг хамарсан 53 лиценз, үүнээс ашиглалтын 3 лиценз шинэ эзэнтэй болсон байна. Эдгээрийг 2-ыг хэсэгчлэн бусдыг нь бүхэлд нь шилжүүлжээ. Нийт 41 хуулийн этгээд өөрсдийн эзэмшлийн лицензийг 40 хуулийн этгээдэд шилжүүлжээ. Хамгийн олон лиценз өгсөн, авсан компаниудын жагсаалтыг Хүснэгт 13-д үзүүлэв.

Хүснэгт 13 . Долдугаар сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд

Шилжүүлэгч

Лицензийн тоо

Шилжүүлэн авагч

Лицензийн тоо

Лакимарт

4

Эм Өү Өү Ай Си Өү

3

Эм Би Жи Эйч Эл

3

Хуон-Юан

3

Булганшижир

3

Хүдэрболд

3

И Ян куан ие

3

Өмнөдорно орд

3

Сүмбэрхудаг

2

Айваору

2

Бигстоне

2

Товгорхад

2

Эм Си Жи Ти

2

Цагаан шонхор холдинг

2

Эжунмэн

2

Эф Эм Ай

2

Бату майнинг монгол

2

Капиталбанк

2

Баяасоурс

1

Полоресорсез

1

Долдугаар сард хамгийн олон лиценз шилжүүлэгч компаниар Лакимарт /монгол/ 4 , хятадын хөрөнгө оруулалттай компани болох Эм Би Жи Эйч Эл компани 3 лицензийн эрхийг шилжүүлснээр тодорчээ.

Хүснэгт 14. Наймдугаар сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд

Шилжүүлэгч

Лицензийн тоо

Шилжүүлэн авагч

Лицензийн тоо

Сунайр

2

Таст-Өлгий

4

Дэвшил-Увс

2

Мөст олон булаг

2

Занадуметалс монголиа

2

Өлгийн говь

2

Монгол-Анар трейд

2

Гобикоул энд энержи

2

Эм Эй Кэй Эйч

2

Мүүн-Асиа ресурс

2

Сэлэнгэмайнинг

2

Хангихүдэр

2

Юниверсалкомэнд

2

Эн И И Икс

2

Эрдэнийн эрэл

2

Зэт Ви Ти Эм

2

Тагийн эх

1

УМУХТИ

1

Цагаан шонхор холдинг

1

Нью эра кристал

1

Долдугаар сард Говь-Алтай аймагт 12, Дорнод аймагт 10, Баянхонгорт 9 лицензийн эзэн солигджээ.  Мөн тус сард 76 аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа 70 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 106 лицензийн хүчинтэй хугацааг сунгажээ. Энэ нь өмнөх 6 сартай харьцуулахад даруй 130 хувиар өссөн нь лицензийн төлбөрөө төлж хугацаагаа сунгуулаагүй компанийн лицензийг хураах тухай мэдэгдсэнтэй холбоотой болов уу.  Мөн энэ сард Тефис майнинг компанийн 8 лицензийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан нь хамгийн олон тооны лицензийг нь сунгасан компани болжээ.

Наймдугаар сард хамгийн олон лицензээ сунгуулсан компаниар гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Сентеррагоулд /Кеймений арлууд/ компани шалгарчээ. Эдний 4  лиценз нь бүгд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрийг хамарчээ.

ЦУЦЛАГДСАН БУЮУ ДУУСГАВАР БОЛСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Долоо, наймдугаар сард нийт 87 лицензийн хугацаа дууссан буюу цуцлагдсан, буцааж хүлээлгэн өгсөн байна. Эдгээрээс 7 сард 29-ийг нь сунгуулаагүй, 23-ыг төлбөр төлөөгүй учраас  дуусгавар болгох, хайгуулын 2 лицензийг АМГТХЭГ-ын дүгнэлтээр хүчингүй болгосон байна.  Энэ нь Танюан Лүн компанийн Өмнөговь аймгийн Гурван тэс суманд эзэмшиж байсан лиценз  болон Бриллиант компанийн Улаанбаатар хотын Бага хангайд эзэмшиж байсан лицензүүд байсан байна. 2 лицензийг эзэмшигчийн нэр өөрчлөх нэрээр дуусгавар болгожээ. 8-р сард 21 лицензийн зөвшөөрлийг хүчингүй болгосноос 12-ыг нь АМТХ-ийн 11-р зүйлийн 11.1.14 /хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих/-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон байна.

Хүснэгт 15. Долдугаар сард Цуцлагдсан буюу дуусгавар болсон лицензийн хамрах талбай (га)

Лицензийн төрөл

Ашиглалтын

Хайгуулын

Нийт

Нийт талбай

781

332178

332959

Дундаж талбай

130.1666667

6643.56

5945.696429

Хамгийн их талбай

314

42325

42325

Хамгийн бага талбай

27

17

17

Хүснэгт 16. Наймдугаар сард Цуцлагдсан буюу дуусгавар болсон лицензийн хамрах талбай (га)

Лицензийн төрөл

Ашиглалтын

Хайгуулын

Нийт

Нийт талбай

804

174183

174987

Дундаж талбай

80.4

3110.410714

2651.318182

Хамгийн их талбай

475

38197

38197

Хамгийн бага талбай

1

25

1

ДҮН: ЛИЦЕНЗИЙН ӨӨРЧЛӨЛТ

2008 оны 3-8-р сард лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг Хүснэгт 17-т үзүүлэв.

Хүснэгт 17. Гурваас наймдугаар сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөний тойм

¹

Лиценз

Сар

3

4

5

6

7

8

1

Шинэ

114

170

119

73

89

111

2

Шилжсэн

67

104

68

72

30

23

3

Сунгасан

63

27

31

46

106

30

4

Цуцласан

(8)

(35)

(37)

(15)

(18)

(33)

 

Дууссан

(33)

(25)

(48)

(39)

(24)

(12)

5

Өөрчлөлт

73

110

34

19

47

66

 Лицензийн бүртгэлийн мэдээлэл бүхий өгөгдлийг гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай, кадастрын газарт талархал илэрхийлье.