Хэвлэн нийтлэл
------------------------------------------------------------------------------------------------------------
Иргэдийн зүгээс бодлого боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавихад оролцох үйл явцыг мэдээллээр хангах, бодлогын судалгаа, шинжилгээний ач холбогдол, чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилго, чиглэл бүхий ном товхимолыг Форумаас эрхлэн нийтэлж байна. (Эдгээр номын электрон хувилбарыг http://www.forum.mn хаягаар хандан үзэх боломжтой.) Одоогоор дараах төрлийн ном товхимол хэвлэгдэж олон нийтийн хүртээл болоод байна.
1. Гарын авлага
Иргэдэд зориулсан гарын авлага, хөтөч нь тухайн сэдвээр иргэдэд нэн чухал шаардлагатай, иж бүрэн мэдээллийг хялбар дөхөм, сонирхолтой хэлбэрээр хүргэж, тухайн асуудлыг зохицуулдаг хууль тогтоомж, тодорхой жишээ кейс, зураг дүрс, хүснэгт зэргийг агуулдаг юм. Форумаас эрхлэн хэвлүүлсэн гарын авлагууд:
- Газрын харилцааны шинэтгэл (Иргэдэд зориулсан хөтөч)
- Хууль хэрхэн бүтдэг вэ?
- ТББ ба Татвар
- Иргэн ба Татвар
- Мэдээллийн эрх чөлөө (Иргэдэд зориулсан гарын авлага)
- Орон нутгийн төсвийн үйл явц
- Улсын төсвийн үйл явц
- Эдийн засаг бизнесийн асуудлаар бичих нь (Сэтгүүлчдэд зориулсан цуврал)
2. Номзүйн цуврал
Нээлттэй Нийгэм Форум нь үйл ажиллагааныхаа чиглэл бүрт холбогдох бүхий л эх сурвалжийг аль болох багтаасан номзүйн цуврал гаргаж, тухайн сэдвээр судалгаа хийдэг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, төрийн болоод төрийн бус байгууллагын ажилтнууд, оюутан сурагчид, бодлого боловсруулагчид, хандивлагчид, сонирхсон хэн бүхэнд хүргэхийг зорьж байна. 2004 онд
- Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн холбогдолтой номзүй
- Монгол дахь ядуурлын асуудалтай холбогдох номзүйг тус тус гаргалаа.
3. Бодлогын судалгаа, шинжилгээний тайлан
Форумаас эрхлэн гүйцэтгэсэн болон санхүүжүүлсэн судалгааны болон мониторингийн тайлан, бодлогын судлаачдын бүтээлийг тусгайлан хэвлэж нийтийн хүртээл болгож байна. Үүнд:
- Монголын бэлчээрийн мал аж ахуйн ирээдүй: Олон нийтийн санаа бодлыг танадах судалгаа
- Нийгмийн салбарын хувьчлал: Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал, кейс судалгаа
- Нийгмийн салбарын хувьчлал: Соёл урлагийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал, кейс судалгаа
- Нийгмийн салбарын хувьчлал: Эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал, кейс судалгаа
- Сонгуулийн компанит ажлын санхүүгийн мониторинг
- Хөгжлийн албан ёсны тусламж хөдөөгийн хөгжилд
- Мал аж ахуйд төр засгийн үүрэг
- Төрийн эрх мэдлийг урвуулан ашиглахын эсрэг авах арга хэмжээ
- Монгол Улсын газрын шинэтгэлийн асуудал
- Монгол дахь албан бус хөдөлмөр эрхлэлт ба сүүдрийн эдийн засгийн хэмжээ
- Импортын урьдчилсан хяналтын тогтолцоог институтчилах замаар хүнсний чанарын баталгааг хангах нь
4. Лавлагааны цуврал
Нийгэм, эдийн засаг, улстөр, эрхзүйн шинэтгэлийн асуудлаар оновчтой бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглүүлэн олон улсын төвшний мэдлэг, туршлагыг тоймолсон лавлагааны цувралыг гол төлөв орчуулан хэвлэж байна. Тухайлбал:
- Европын Холбоонд элсэх үйл явцыг хянах нь: Авилгалтай тэмцэх бодлого
- Иргэний нийгмийн байгууллагад холбогдох хууль тогтоомж
зэрэг номыг хэвлэн гаргалаа.
5. Орчуулга, хэвлэн нийтлэлийн төсөл
Нийгэм, эдийн засаг, улстөр, хөгжлийн сэдэвтэй, дэлхий нийтийн анхаарал татсан ном хэвлэлийг олон нийтийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн монгол хэл рүү хөрвүүлэн шуурхай хүргэх, нийгмийн сэтгэлгээний хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Нээлттэй Нийгэм Форумаас “Монсудар” хэвлэлийн газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Одоогийн байдлаар дараах ном орчуулагдан хэвлэлтээс гараад байна:
- Майкл Фэйрбэнкс, Стэйс Линдсэй: “Тэнгисийг хагалах нь: Хөгжиж буй дэлхий дэх далд нөөц баялагийг сэргээх нь”
- Айзак Азимов: “Үүсэл: хүн төрөлхтөн, амьдрал, газар дэлхийн болон ертөнцийн түүх”
- Даниель Буурстин: “Америк ардчиллын туршлага”
- Самуэл Хантингтон: “Иргэншил хоорондын мөргөлдөөн, шинэчлэгдэн буй дэлхийн дэг журам”
- Дэвид Боаз: “Либертарианизм”
Тэрчлэн Монголын эдийн засгийн ирээдүйн сценари гаргах санаачилгын хүрээнд Монголын ирээдүйн зураглалыг боловсруулан “Гочоогийн дөрвөн тавилан” нэртэйгээр “Шинэ Эрин” сэтгүүлийн редакцитай хамтран тусгай дугаар болгон уншигч олонд хүргэлээ.
ННФ-аас хэвлэсэн ном > 2004
| |
МННХ (Соросын сан), 2002 Abstract | PDF (1558 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2004 Abstract | PDF (844 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2004 Abstract | PDF (1559 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2004 Abstract | PDF (1153 Kb, PDF ) | |
| |
МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль, Эдийн Засгийн Бодлого Судлал Нийгэмлэгийн хамтарсан судалгааны баг, 2004 Abstract | PDF (1149 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2004 Abstract | PDF (331 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2004 Abstract | PDF (917 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2004 Abstract | PDF (834 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2004 Abstract | PDF (834 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2004 Abstract | PDF (481 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2004 Abstract | PDF (244 Kb, PDF ) |
ННФ-аас хэвлэсэн ном > 2005
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (144 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (406 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (761 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2004 Abstract | PDF (650 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (422 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (488 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (766 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (650 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (753 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (481 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (144 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (428 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (441 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (441 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (433 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2005 Abstract | PDF (209 Kb, PDF ) |
ННФ-аас хэвлэсэн ном > 2006
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (96 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (96 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (96 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (42 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (87 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (87 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (87 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (126 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (126 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (43 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (43 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (43 Kb, PDF ) | |
| |
Нээлттэй Нийгэм Форум, 2006 Abstract | PDF (120 Kb, PDF ) |