Шилдэг нийтлэл шалгаруулах 11 дэх удаагийн шагналт уралдааныг зарлаж байна

A- A A+
Шилдэг нийтлэл шалгаруулах 11 дэх удаагийн шагналт уралдааныг зарлаж байна

НҮБ-ын Сурвалжлагчдын Нийгэмлэг НҮБ, түүний агетлагууд болон гишүүн орнууд дахь үйл ажиллагаа сэдвээр хэвлэл, мэдээллийн шилдэг нийтлэл шалгаруулах 11 дэх удаагийн шагналт уралдааныг зарлаж байна.

Уралдаанд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийтлэлд ач холбогдол өгөх бөгөөд уралдаанд оролцох нийтлэлээс аливаа хураамж авахгүй.Уралдааны шагналын сан нь Элизабет Нойфферийн дурсгалын 10,000, Рикардо Ортегагийн дурсгалын 10,000, мөн НҮБ болон түүний агентлагуудын хүмүүнлэг, хөгжлийн талаархи үйл ажиллагааны тухай нийтлэлд зориулсан 10,000 ам долларын сангаас бүрднэ. Шагналын санг НҮБ-ын Сан,  Испанийн Antena 3 TV, The Boston Globe болон НҮБ-ын СН-ийн гүн туслалцаатайгаар бүрдүүлсэн болно.

Нийтлэл хүлээн авах эцсийн хугацаа 2006 оны 10-р сарын 22.

Уралдаанд ирүүлэх нийтлэл нь 2005 оны 9-р сарын 31-ээс 2006 оны 9-р сарын 31-ний хооронд хэвлэл, радио, телевиз, интернэтэд дээрх сэдвээр нийтлэгдсэн, сэтгүүлч, сурвалжлагчийн иргэний эр зориг, шинэлэг арга барилаар бичигдсэн байвал зохино.
НҮБ-ийн албан ёсны хэл дээр бичигдээгүй нийтлэлийг Франц юмуу англи хэл дээр орчуулсан байвал зохино. Видео бичлэгийг VHS (preferably NTSC) форматаар өгнө. Радио, телевизийн бичлэгт бичмэл эхийг дагалдуулна.

Интернэтийн нийтлэлийг:
UNCA- Awards 2006, UNCA, United Nations, New York NY 10017, USA (212 963 7137)
Хаягаар илгээнэ үү.

Бусад нийтлэл болон илгээмжийг :
Ian Williams, Chairman, UNCA Awards Committee, 347 East 53rd Street,  #2A , New York,  NY 10022 USA (tel +1 212 686 8884)
хаягаар илгээж, нийтлэлийн файл юмуу сканнердсан хэлбэр, мөн цаасан хэлбэрээр шуудангаар илгээсэн нийтлэлийн талаархи мэдээллийг [email protected]g. е-майл хаягаар илгээнэ үү.