|
БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ EDUCATIONAL ADVISING AND |
|
ПРЕСС РЕЛИЗ 16.10.2006
Харилцах хүн : Э.Ариунаа, Тэтгэлэгт Хөтөлбөрийн Зохицуулагч
Ж.Оюунтүлхүүр, Гүйцэтгэх захирал
Утас: 319016; 316293 Факс: 326941
__________________________________________________________
СУРГАЛТЫН ТЭТГЭЛГИЙН УРАЛДААНУУДЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Мөнгөтэйсэн бол барууны хөгжилтэй оронд өндөр боловсрол эзэмшиж ирээд улс эх орондоо ихийг бүтээж хэнээс ч, юугаар ч дутахааргүй сайхан амьдрах юмсан гэсэн хүсэл өвөртөлсөн олон залуучууд бидний дунд бий. Тэгвэл ийм боломж бидэнд байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ.
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв Монголын хүүхэд залуучууд, мэргэжилтэй боловсон хүчний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор Нью-Йорк болон Будапешт дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнтэй хамтран нийт 10 гаруй төрлийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Өнөөдрийн байдлаар их дээд сургуулийн оюутан, багш нар болон дунд сургуулийн сурагчид, нийгмийн ажилтнуудын дунд дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлаад байгаа бөгөөд олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор энэ сарын 21-ний өдөр байгууллага дээрээ нээлттэй өдрийг зохион байгуулах гэж байна:
1. ACCESS тэтгэлэгт хөтөлбөр
Улаанбаатар, Чойбалсан, Ховд хотуудын гэр хорооллын дунд сургуулийн 9-10-р ангид сурдаг сурлага сайтай, нийгмийн идэвхитэй, англи хэлний анхан шатны мэдлэгэтэй сурагчдыг 2 жилийн хугацаатайгаар англи хэлний сургалтанд Монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны бүрэн тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрт оролцохыг урьж байна. Өргөдлийн маягтыг “Horizon” сургалтын төвөөс болон БЗМТөвийн www.earcmn.org хуудсаас авч болно. Өргөдөл “Horizon” төв дээр 10 сарын 20-ны өдөр хүртэл хүлээн авна.
2. Болгар дахь Америкийн Их Сургууль
Арван жилийн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдыг Болгар дахь АНУ-ын их сургуульд бакалаврын зэргээр Соросын сангийн тэтгэлгээр суралцуулна. Дэлгэрэнгүй мэдээлэл болон өргөдлийн маягтыг www.aubg.bg хаягаар орж авч болно. Өргөдлийн маягтыг 12-р сарын 22-ны өдрөөс өмнө бөглөн хавсралт матeриалуудыг БЗМТөв дээр авчирна уу. Хөтөлбөрийн талаар Лхагва гариг бүрийн 15.00 цагт БЗМТөв дээр танилцуулах лекц болно. Website: www.aubg.bg
3. Их, дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр
Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2-р дамжааны оюутнуудыг АНУ-ын их, дээд сургуульд нэг жилийн хугацаатайгаар суралцуулна. Өргөдлийн маягтыг https://oas.soros.org/oas/ хуудсаар орон бөглөж болох бөгөөд цаасан өргөдлийн маягтыг БЗМТөвөөс авч болно. Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа 12 сарын 1. Хөтөлбөрийн талаар Лхагва гариг бүрийн 15:30 цагт БЗМТөв дээр танилцуулах лекц болно. Website: www.soros.org/initiatives/scholarship/focus_areas/undergraduate_exchange
4. Төв Европын Их Сургуульд Суралцуулна
Англи хэлийг маш сайн эзэмшсэн, их дээд сургуулийг онц сайн дүнтэй төгссөн эсвэл төгсөх дамжааны оюутнуудыг Төв Европын их сургуулийн магистр, докторын хөтөлбөрүүдэд тэтгэлгээр суралцахыг урьж байна. Өргөдлийг http://online.ceu.hu хаягаар бөглөнө. Хавсралт материалууд хүлээж авах эцсийн хугацаа 10 сарын 25. Хөтөлбөрийн талаар Лхагва гариг бүрийн 17:00 цагт БЗМТөв дээр танилцуулах лекц болно. Website: www.ceu.hu
5. Нийгмийн Ажилтны мэргэжлээр АНУ-д магистрын сургалтад суралцуулна
Төв Азийн 7 орны 10 хүртлэх хүнийг нийгмийн ажилтны мэргэжлээр АНУ-ын Колумбын их сургууль, Вашингтоны их сургуульд 2 жилийн хугацаатай магистрын сургалтад суралцуулна. Өргөдлийг http://www.soros.org/grants/oas хаягаар орон онлайнаар бөглөх боломжтой. Мөн цаасан өргөдлийн маягтыг БЗМТөвөөс ирж авч болно. Хөтөлбөрийн талаар Лхагва гариг бүрийн 16:00 цагт БЗМТөв дээр танилцуулах лекц болно. Website:
http://www.soros.org/initiatives/scholarship/focus_areas/social_fellowship/guidelines/masters
6. Хойд Америкийн Их Дээд Сургуульд суралцуулна
Хойд Америкийн их дээд сургуулиудад эдийн засгийн чиглэлээр докторын сургалтад сурч буй болон сурах гэж буй Монгол улсын иргэдэд Япон улсын засгийн газар, Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) тэтгэлэг олгоно. Өргөдлийн маягт болон дэлгэрэнгүй мэдээллийг http://www.imf.org/external/np/ins/english/scholar.htm хаягаар орж авна уу. Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа 12-р сарын 20.
Монголын иргэдэд зориулсан эдгээр сургалтын тэтгэлгүүд, тэдгээрт тавигддаг шаардлага, хамрах хүрээ, шалгаруулалтын журмын талаарх мэдээллийг нэг дор олон нийтэд хүргэхэд энэхүү өдөрлөгийн зорилго оршиж байна.
«Өнөөдөр манай хүүхэд залуучууд, мэргэжилтэй боловсон хүчинд зориулж Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн Соросын сангаас төрж гарсан Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв нь бусад тэтгэлэг олгогч байгууллагуудтай хамтран төрөл бүрийн сургалтын тэтгэлэг олгож байна. Эдгээр хөтөлбөрүүд, тэдгээрт тавигддаг шаардлага, шалгаруулалтын журмын талаар дэлгэрэнгүй танилцуулна. Иймд уг өдөрлөгийн үйл ажиллагааг сонирхсон их дээд сургуулийн багш, оюутнууд, эдийн засгийн мэргэжилтнүүд, багш, судлаачид өөрийн мэргэжил, түвшинд тохирсон сургалтын тэтгэлгийн талаарх мэдээллийг тусгай хуваарийн дагуу явагдах лекц, ярилцлаганд сууж оролцсоноор мэдэж авах болно. Мөн мэргэжлийнхээ дагуу дахин сургалтанд хамрагдах, судалгаа шинжилгээ хийх ажилдаа ч тэтгэлэг авах боломжтой» гэж Боловсролын Зөвлөлгөө Мэдээллийн Төвийн гүйцэтгэх захирал Ж.Оюунтүлхүүр онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн өдөрлөгийн үеэр гадаадын их дээд сургуулиудад сурахад өгдөг элсэлтийн шалгалтанд бэлтгэх TOEFL, GRE, GMAT шалгалтуудын тухай танилцуулна.
----------------------------------------------------------------------------------------------------------------
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (БЗМТ) нь 2003 оны 5-р сард Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн буюу Соросын Сангаас бие даан гарсан төрийн бус байгууллага юм. БЗМТ нь АНУ-ын засгийн газрын дэргэдэх Олон улсын боловсролын зөвлөгөө өгөх төвүүдийн сүлжээний гишүүн байгууллага бөгөөд Америкт суралцах хүсэлтэй оюутан залуусыг дэмжиж туслах талаар АНУ-ын ЭСЯ-тай нягт хамтран ажилладаг юм. Тус төв нь монголын иргэдэд гадаадад болон дотоодод боловсрол эзэмших боломж, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг түгээдэг, зөвлөгөө өгдөг, номын сан, интернэтээр үйлчилдэг бөгөөд англи хэлний болон мэргэжлийн түвшин тогтоох шалгалт авдаг олон улсын төв болох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
БЗМТ нь Нью-Йорк болон Лондон дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэн, АНУ-ын ЭСЯ, Их Британийн Гадаад Харилцаа Хамтын Нөхөрлөлийн газар болон гадаадын их дээд сургуулиудтай хамтран Монголын оюутан залуучууд, мэргэжилтэй боловсон хүчинд нийгэм хүмүүнлэгийн ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын зэргээр суралцах, судалгаа шинжилгээ хийх тэтгэлэгт хамрагдах боломж олгон төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээр хөтөлбөрийн зарыг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд өргөн хүргэдэг уламжлалтайгаас гадна дунд болон их, дээд сургууль, мэргэжлийн байгууллагуудын хүсэлтээр уулзалт ярилцлага хийдэг болно.
Өнгөрсөн арван жилд тус төвийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт монголын 467 хүн хамрагдаж барууны өндөр хөгжилтэй оронд суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлээд байна.
ХАВСРАЛТ I
1. Сургалтын тэтгэлэг авагсдын тоо
Өнгөрсөн арван жилд Соросын Сангийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт нийт 467 хүн хамрагдаж барууны өндөр хөгжилтэй оронд суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлээд байна.
Сургалтын тэтгэлэгт хөтөлбөр |
1997-1998 |
1998-1999 |
1999-2000 |
2000-2001 |
2001-2002 |
2002-2003 |
2003-2004 |
2004-2005 |
2005-2006 |
2006-2007 |
Нийт |
Дунд сургуулийн сурагчдын солилцооны хөтөлбөр |
15 |
15 |
9 |
8 |
14 |
16 |
12 |
хаагдсан |
|
|
89 |
Болгар дахь Америкийн их сургууль |
2 |
1 |
1 |
2 |
1 |
1 |
2 |
1 |
5 |
4 |
20 |
Их дээд сургуулийн оюутан солилцооны хөтөлбөр |
1 |
3 |
2 |
2 |
4 |
4 |
5 |
5 |
4 |
4 |
34 |
Нэмэлт тэтгэлэгт хөтөлбөр |
|
3 |
13 |
8 |
2 |
хаагдсан |
|
|
|
|
26 |
Төв Европын Их сургууль |
4 |
5 |
3 |
6 |
1 |
1 |
2 |
0 |
4 |
3 |
29 |
Мэргэжлийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр |
= |
8 |
11 |
12 |
12 |
11 |
12 |
хаагдсан |
|
|
66 |
Нийгмийн ажилтны тэтгэлэгт хөтөлбөр |
= |
|
1 |
2 |
3 |
2 |
3 |
2 |
2 |
2 |
17 |
Олон улсын менежментийн төв |
= |
1 |
1 |
ТЕИС-д нэгдсэн |
|
|
|
|
|
|
2 |
Манчестерийн Их сургууль |
= |
5 |
4 |
4 |
3 |
6 |
1 |
1 |
2 |
3 |
29 |
Эссэксийн их сургууль |
1 |
1 |
0 |
2 |
|
|
1 |
2 |
|
|
7 |
Хуучин соц орнуудад суралцагсдад нэмэлт тэтгэлэг олгох Соросын хөтөлбөр |
6 |
11 |
7 |
15 |
25 |
22 |
14 |
13 |
|
|
113 |
Барууны орнуудад докторын зэргээр суралцагсдад нэмэлт тэтгэлэг олгох хөтөлбөр |
|
|
|
2 |
4 |
5 |
7 |
9 |
4 |
4 |
35 |
TOTAL |
29 |
53 |
52 |
63 |
69 |
68 |
59 |
33 |
|
|
467 |