ЛИЦЕНЗ АЖИГЛАГЧ #8: 9, 10 ДУГААР САРД ЛИЦЕНЗИЙН ТОО 164-ӨӨР НЭМЭГДЛЭЭ
Дугаарыг бэлтгэсэн Д. Долгорсүрэн, [email protected]
2008 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр
Нээлттэй Нийгэм Форумаас ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Лиценз Ажиглагч” хэмээх энэхүү лавлагааг нэгтгэн гаргаж байгаа билээ. 2008 оны 9, 10 дугаар сард лицензийн бүртгэлд чухам ямар өөрчлөлт, хөдөлгөөн орсоныг энд толилуулж байна.
2008 оны эхний арван сарын байдлаар лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг дор танилцуулав.
2008 оны эхний арван сард ашигт малтмалын нийт лицензийн тоо 552-оор нэмэгджээ. Та дээрх графикаас лицензийн тоо чухам хэдэн сард ямар хэмжээгээр өссөнийг харж болохоор байна.
2008 оны 9, 10 дугаар сард 277 лиценз шинээр олгогдож, 83 лицензийн эрх шилжиж, 110 лицензийн хугацааг сунгаж, 28 лиценз цуцлагдаж, 85 лиценз хугацаа дууссан болон буцааж хүлээлгэн өгсөнөөр нийт лицензийн тоо 164-өөр нэмэгджээ.
2008 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар нийт 4945 ашигт малтмалын лиценз хүчинтэй байхаар бид тооцож байна.
ШИНЭЭР ОЛГОГДСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
2008 оны 9, 10 дугаар сард нийтдээ ашиглалтын 12, хайгуулын 265, нийт 277 лиценз шинээр олгогджээ. Зөвхөн 9 дүгээр сард олгогдсон 142 лицензийг 8 дугаар сард шинээр олгогдсон 111 лицензтэй харьцуулахад 27.9 хувиар өссөн дүн гарч байхад 10 дугаар сарыг энэ үзүүлэлтээр харьцуулахад 4.9 хувиар буурсан үзүүлэлт харагдана. Хамгийн олон лиценз олгогдсон аймгуудыг Хүснэгт 1,2-т үзүүллээ. Энэ жагсаалтад 9 дүгээр сард Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Төв аймаг 10 дугаар сард Төв, Хэнтий, Говь-Алтай, Дорноговь аймгууд тэргүүллээ. 9, 10 дугаар сард Дорноговьд 2, Төв аймагт 2, Улаанбаатарт 2, Хэнтий 2, Дундговь, Сүхбаатар, Баян-Өлгий, Булганд тус тус 1 ашиглалтын лиценз шинээр олгогджээ.
Хүснэгт 1 . Есдүгээр сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр
Аймаг |
Ашиглалтын |
Хайгуулын |
НИЙТ |
Дорноговь |
2 |
24 |
26 |
Сүхбаатар |
1 |
13 |
14 |
Өмнөговь |
|
13 |
13 |
Төв |
2 |
10 |
12 |
Дундговь |
|
11 |
11 |
9 сард Говьсүмбэр, Орхон аймгаас бусад, 10 сард Орхон аймгаас бүх аймаг мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хамарсан лиценз шинээр олгогджээ.
Хүснэгт 2. Аравдугаар сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр
Аймаг |
Ашиглалтын |
Хайгуулын |
НИЙТ |
Төв |
|
19 |
19 |
Хэнтий |
1 |
18 |
19 |
Говь-Алтай |
|
17 |
17 |
Дорноговь |
|
17 |
17 |
Дундговь |
1 |
10 |
11 |
Сэлэнгэ |
|
11 |
11 |
Дорнод |
|
11 |
11 |
9 дүгээр сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн талбайн хэмжээ 1,290,549 га байна. Үүний 0.12 хувь нь ашиглалтын лиценз бүхий талбай бөгөөд 10 дугаар сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн хэмжээ 1,438,162 га, үүний 0.031 хувь нь ашиглалтын лиценз бүхий талбай юм. Шинээр олгогдсон лицензийн тоо нь 9 дүгээр сард 142, 10 дугаар сард 135 байсан бөгөөд хамрах нийт талбай нь өмнөх 8 дугаар сарынхтай харьцуулахад 9 дүгээр сард 15.5 хувиар өссөн дүнтэй байна. Харин 10 дугаар сард лиценцийн тоо буурсан боловч хамрах нийт талбай нь 11.4 хувиар өссөн байна. Хамгийн том талбай бүхий 10 лицензийг Хүснэгт 3-т үзүүлэв.
Хүснэгт 3. Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 10 лиценз /9 сар/
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Компанийн нэр |
Талбайн хэмжээ |
Баянхонгор |
Бууцагаан |
Салхитын ам-1 |
Тэшигхаус |
75711 |
Өвөрхангай |
Гучин-Ус |
Шаширт |
Жем-Интернэшнл |
73001 |
Дорноговь |
Өргөн |
Өргөн |
Ньютиара |
72708 |
Баянхонгор |
Шинэжинст |
Хонгор-1 |
Топазстоне майнинг |
70012 |
Өмнөговь |
Манлай |
Цав |
Оторын булаг |
69959 |
Төв |
Дэлгэрхаан |
Аргал |
Цэнгиз |
50442 |
Сүхбаатар |
Баяндэлгэр |
Цагаан булаг |
Аревамонгол |
48754 |
Увс |
Зүүнговь |
У-ЗТ-1 |
Голденкрос |
46221 |
Өмнөговь |
Гурвантэс |
Даац |
Грандформула |
43077 |
Завхан |
Тосонцэнгэл |
Зоост толгой |
Занадуметалс монголиа |
38661 |
|
|
|
|
588546 |
Есдүгээр сартай харьцуулахад шинээр олгогдсон хамгийн их талбай бүхий 10 лицензийн хамрах нийт талбайн хэмжээ 10 дугаар сард 30.3 хувиар өсчээ.
Хүснэгт 4. Шинээр олгогдсон хамгийн том талбай бүхий 10 лиценз /10 сар/
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Компанийн нэр |
Талбайн |
Дорнод |
Сүмбэр |
ЭЭ-49 |
Эс Си И Ар |
254726 |
Дундговь |
Хулд |
Баруун хар цав |
Камекомонгол |
82614 |
Ховд |
Мөст |
Бэлчир |
Самтанморес |
73389 |
Баянхонгор |
Баянговь |
Хайрхан-2 |
Самтанморес |
69488 |
Өмнөговь |
Манлай |
Оюут манлай |
Эс Би Эм Жи Эл |
65087 |
Сүхбаатар |
Баяндэлгэр |
ЭЭ-34 |
Эс Си И Ар |
54197 |
Булган |
Хангал |
Дугантын дэвсэг |
Тефис майнинг |
51648 |
Говь-Алтай |
Бигэр |
Цагаан дэрс |
Гобикоул энд энержи |
41781 |
Сүхбаатар |
Эрдэнэцагаан |
ЭЭ-49 |
Эс Си И Ар |
37440 |
Говь-Алтай |
Цогт |
Цагаан дэрс |
Хар-Алмаз |
36851 |
|
|
|
|
767221 |
Ес, аравдугаар сард ашиглалтын 12 лиценз олгогдсоноос хамгийн олон буюу 4 нь жонш, 2 нь нүүрс, төмөр, гянтболд, базальт, алт тус бүр 1-ийг олборлох зөвшөөрлүүд байна.
Ашиглалтын нэг лицензийн дундаж талбай 9 дүгээр сард 309.75 га, хайгуулынх 9612.47 га байна. Энэ удаад жонш болон нүүрс олборлох зөвшөөрөл илүү олон хувийг эзэлж байгааг харж болохоор байна. 9 дүгээр сард Хэнтийн Дархан, Дорноговийн Айраг суманд тус тус 1 жонш олборлох зөвшөөрөл, Төв аймгийн Сэргэлэн суманд алт олборлох зөвшөөрөл 1, Баян суманд базальт 1, Булганы Сайханд нүүрс, Баян-Өлгийн дэлүүнд гянтболд 1, Дорноговийн Даланжаргалан суманд төмөр 1, Сүхбаатарын Сүхбаатарт 1 нүүрс олборлох зөвшөөрөл олгогджээ.
10 дугаар сард Дундговийн Говь-Угтаал, Хэнтийн Дархан суманд тус тус 1 жонш олборлох зөвшөөрөл, Улаанбаатарын Хан уул, Сонгинохайрхан дүүрэгт тус тус 1 барилгын материал олборлох зөвшөөрөл олгогдсон байна.
Лицензийн талбайтай холбоотой бусад үндсэн тоон үзүүлэлтийг Хүснэгт 5-т үзүүлэв.
Хүснэгт 5 . 2008 оны 9-р сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд
Үзүүлэлт |
Ашиглалтын |
Хайгуулын |
Тоо |
8 |
134 |
Нийт талбай (га) |
2478 |
1288071 |
Хамгийн их талбай (га) |
1391 |
75711 |
Хамгийн бага талбай (га) |
38 |
33 |
Дундаж талбай (га) |
309.75 |
9612.47 |
2008 оны 10 дугаар сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүдээс харахад ашиглалтын лицензийн дундаж талбай нь 113 байгаа нь өмнөх сар буюу 9 дүгээр сартай харьцуулахад 63.5 хувиар буурсан байна.
Хүснэгт 6. 2008 оны 10-р сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд
Үзүүлэлт |
Ашиглалтын |
Хайгуулын |
Тоо |
4 |
160 |
Нийт талбай (га) |
452 |
1437710 |
Хамгийн их талбай (га) |
190 |
254726 |
Хамгийн бага талбай (га) |
36 |
6 |
Дундаж талбай (га) |
113 |
9847.32 |
Есдүгээр сард хамгийн олон тооны лиценз олгогдсон сумаар Дорноговь аймгийн Даланжаргалан 7, Өмнөговь аймгийн Гурвантэс 6, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум 6 лицензтэйгээр тодорчээ. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 10 дугаар сард 3 лиценз олгогджээ. Мөн Улаанбаатар хотод 9,10 дугаар сард нийт 6 лиценз олгогдсоноос 2 нь барилгын материалын ашиглалтын лиценз байна. Ес, аравдугаар сард хамгийн их талбайд хайгуул хийхээр лиценз олгогдсон 10 сумдын жагсаалтыг Хүснэгт 7-т үзүүлэв.
Хүснэгт 7 . Есдүгээр сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд
Сум |
Аймаг |
Нийт талбай (га) |
Лицензийн тоо |
Шинэжинст |
Баянхонгор |
110543 |
3 |
Өргөн |
Дорноговь |
89718 |
4 |
Гурвантэс |
Өмнөговь |
88826 |
6 |
Бууцагаан |
Баянхонгор |
75711 |
1 |
Манлай |
Өмнөговь |
73489 |
3 |
Гучин-Ус |
Өвөрхангай |
73001 |
1 |
Эрдэнэцагаан |
Сүхбаатар |
58490 |
2 |
Хангай |
Архангай |
53845 |
4 |
Дэлгэрхаан |
Төв |
50442 |
1 |
Баяндэлгэр |
Сүхбаатар |
48754 |
1 |
Есдүгээр сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумаар Баянхонгор аймгийн Шинэжинст сум тэргүүлж байгаа бөгөөд тус суманд Топазстоне ХХК /Монгол/, МЭБЭ ХХК /Монгол/, Лихтенберг ХХК тус бүр хайгуулын нэг нэг лиценз авчээ. Мөн удаах байранд Дорноговийн Өргөн сум орж байгаа бөгөөд тус суманд 89718 га талбайд хайгуулын 4 лиценз олгогджээ.
Хүснэгт 8. Аравдугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд
Сум |
Аймаг |
Нийт талбай(га) |
Лицензийн тоо |
Сүмбэр |
Дорнод |
254726 |
1 |
Хулд |
Дундговь |
130792 |
4 |
Мөст |
Ховд |
73389 |
1 |
Баянговь |
Баянхонгор |
69488 |
1 |
Манлай |
Өмнөговь |
65087 |
1 |
Бигэр |
Говь-Алтай |
63406 |
3 |
Халиун |
Говь-Алтай |
59436 |
5 |
Баяндэлгэр |
Сүхбаатар |
54197 |
1 |
Хангал |
Булган |
51648 |
1 |
Цогт |
Говь-Алтай |
50675 |
3 |
Есдүгээр сард хамгийн том талбай бүхий лицензийг Аревамонгол ХХК авсан бөгөөд тус компани нь Францын, 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд зөвхөн 9 дүгээр сард авсан лицензийн талбайг нь тус сард олгогдсон лицензийн нийт талбайн хэмжээтэй харьцуулахад 7.39 хувийг эзэлж байна.
Хүснэгт 9. Хамгийн олон лиценз 9-р сард шинээр авсан компани
Компанийн нэр |
Лиц тоо |
Нийт талбай (га) |
Аревамонгол |
6 |
95461 |
Ньюсентури девелопментс |
5 |
88293 |
ДБТХ |
3 |
12575 |
БТМГ |
3 |
12661 |
Эйч И Ар |
3 |
768 |
Грандформула |
3 |
72216 |
Титан-Орд |
2 |
2530 |
Соднутаг |
2 |
10502 |
Говийн өв |
2 |
147 |
Алтраг-Ахас |
2 |
2234 |
НИЙТ |
31 |
297387 |
|
22% |
23% |
Хамгийн олон лиценз 9 дүгээр сард шинээр авсан компанийн жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн Ньюсентури девелопментс ХХК-ийн авсан хайгуулын 5 лицензийн гурав нь Архангай аймгийн Хангай суманд, бусад хоёр нь Чулуут, Тариат сумын нутаг дэвсгэрт олгогдсон байна.
Хүснэгт 10. Хамгийн олон лиценз 10-р сард шинээр авсан компани
Компанийн нэр |
Лиц тоо |
Нийт талбай (га) |
Тефис майнинг |
13 |
100025 |
Гобикоул энд энержи |
12 |
169162 |
Эйч Эм Эл |
6 |
2974 |
Эс Си И Ар |
5 |
368765 |
Каймекс |
5 |
10716 |
Самтанморес |
5 |
148346 |
Жонштын тагт |
3 |
371 |
Монголиан металл ресурс энд майнинг |
3 |
4490 |
Мөнхмайнинг |
3 |
29337 |
Камекомонгол |
3 |
119559 |
Бигэрхайрхан |
3 |
6272 |
НИЙТ |
61 |
960017 |
|
45% |
67% |
Хамгийн олон лиценз 10 дугаар сард шинээр авсан компанийн жагсаалтыг тэргүүлж байгаа гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Тефис майнинг ХХК–ийн авсан хайгуулын лицензүүд нь Хэнтийд 8, Дорноговьд 3, бусад нь Булганы Сэлэнгэ, Хангал суманд олгогджээ.
Мөн энэ сард ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авсан компаниудын мэдээллийг Хүснэгт 11-д танилцуулж байна.
Хүснэгт 11 . Есдүгээр сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Компанийн нэр |
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Ашигт малтмал |
Талбай (га) |
Энгүйтал |
Сүхбаатар |
Сүхбаатар |
Тал булаг |
нүүрс |
1391 |
Дримлэйнд |
Баян-Өлгий |
Дэлүүн |
Бураат |
гянтболд |
354 |
Чин |
Төв |
Баян |
Хүрэн толгой |
Базальт |
277 |
Эрдэнэдорно |
Төв |
Сэргэлэн |
Баруун уртын баруун дээд хэсэг |
алт |
229 |
Илчитметалл |
Булган |
Сайхан |
Эрээний ихэр уул |
нүүрс |
66 |
Монзол |
Дорноговь |
Даланжаргалан |
Бор толгой |
төмөр |
64 |
Талстдөл |
Хэнтий |
Дархан |
Алс-1 |
жонш |
59 |
ЗЦБЭ |
Дорноговь |
Айраг |
Жонш толгой |
жонш |
38 |
Есдүгээр сард Энгүй тал /монгол/ ХХК Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тал булаг гэдэг газар 1391 га талбайд нүүрс, Дримлэйнд /монгол/ ХХК Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Бураатад 354 га талбайд гянтболд олборлох зөвшөөрөл авсан бол Монзол /монгол/ компани нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бор толгойд 64 га талбайд төмөр олборлох зөвшөөрөл авсан байна.
Хүснэгт 12. Аравдугаар сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Компанийн нэр |
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Ашигт малтмал |
Талбай (га) |
Санцэнд |
Улаанбаатар |
Хан-Уул |
Харзатын хотгор |
бар/м |
190 |
Дарханбор хужир |
Хэнтий |
Дархан |
Бор хужир |
жонш |
165 |
Бууралстоун |
Дундговь |
Говь-Угтаал |
Бумбат-1 |
жонш |
61 |
ОЭНДЧ |
Улаанбаатар |
Сонгинохайрхан |
Шар хөвийн хоолой |
бар/м |
36 |
Аравдугаар сард хятад монголын хамтарсан хөрөнгө оруулалттай компани болох ОЭНДЧ ХХК-д Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Шар хөвийн хоолойд барилгын материал олборлох зөвшөөрөл, Санцэнд компанид /дотоодын а.а.н/ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Харзатын хотгорт барилгын материал олборлох зөвшөөрөл, монголын Буурал стоун ХХК, Дарханбор хужир ХХК –д тус тус нэг нэг жонш олборлох лицензийн зөвшөөрлийг олгосон байна.
ШИЛЖҮҮЛСЭН, СУНГАСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Ес, аравдугаар сард нийт 72 сумын нутгийг хамарсан 83 лиценз, үүнээс ашиглалтын 10 лиценз шинэ эзэнтэй болсон байна. Эдгээрийг 2-ыг хэсэгчлэн бусдыг нь бүхэлд нь шилжүүлжээ. Нийт 60 хуулийн этгээд өөрсдийн эзэмшлийн лицензийг 69 хуулийн этгээдэд шилжүүлжээ. Хамгийн олон лиценз өгсөн, авсан компаниудын жагсаалтыг Хүснэгт 13-д үзүүлэв.
Хүснэгт 13 . Есдүгээр сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд
Шилжүүлэгч |
Лицензийн тоо |
Шилжүүлэн авагч |
Лицензийн тоо |
Ньюстоун |
4 |
Цогт-Элбэрэл |
4 |
Түшиг-Уул |
2 |
Дооданхар |
2 |
Хэнсүл |
2 |
Монтед |
2 |
Дагина-Авайж |
2 |
Ашиаголд маунтин |
2 |
Ануунсувд |
2 |
Өмнийн уудам тал |
2 |
Өмний их тал |
2 |
Сидакуангей |
2 |
Үнэт-Эрдэнэ |
2 |
Тахилтмандах |
2 |
Ричфлюорит |
1 |
Полоресорсез |
1 |
Асгатцэнхэр уулс |
1 |
Голденхейлс |
1 |
ЖАСКО |
1 |
Риотинто монголиа |
1 |
Есдүгээр сард хамгийн олон лиценз шилжүүлэгч компаниар Ньюстоун ХХК /монгол/ 4 , мөн дотоодын компани болох Түшиг ХХК 2 лицензийн эрхийг шилжүүлснээр тодорчээ.
Хүснэгт 14. Аравдугаар сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд
Шилжүүлэгч |
Лицензийн тоо |
Шилжүүлэн авагч |
Лицензийн тоо |
Эй Би Эн Кэй |
8 |
Вэнчөн |
11 |
АДАЭ |
5 |
Самтанморес |
8 |
Ньютиара |
3 |
НЖМЭ |
5 |
Бигэрхайрхан |
3 |
Спек |
3 |
Ануунсувд |
2 |
Зараяа холдингс |
2 |
Бату майнинг монгол |
2 |
Таванманхан трейд |
2 |
Баянтосон гол |
2 |
ХОТУ |
2 |
Сонорболд |
2 |
Эж улаан хатуу |
2 |
Эрдэнийн эрэл |
2 |
Эн И И Икс |
2 |
Тэнүүн байгаль |
2 |
Айронвалли |
1 |
Эрдэнэжас |
2 |
Алтанбарга |
1 |
Алтраг-Ахас |
2 |
Өргөнцагаан нуур |
1 |
Есдүгээр сард Төв аймагт 9, Өмнөговь аймагт 6, Хэнтий аймагт 4 лицензийн эзэн солигдсон нь хамгийн олон лицензийн эзэн нь солигдсон аймгуудаар тодорч байна. Мөн тус сард 44 аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа 56 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 64 лицензийн хүчинтэй хугацааг сунгажээ. Энэ нь өмнөх 8 сартай харьцуулахад даруй 113.3 хувиар өсчээ. Мөн энэ сард хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Эй Ай Эм компанийн 12 лицензийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан нь хамгийн олон тооны лицензийг нь сунгасан компани болжээ.
ЦУЦЛАГДСАН БУЮУ ДУУСГАВАР БОЛСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Ес, аравдугаар сард нийт 113 лицензийн хугацаа дууссан буюу цуцлагдсан, буцааж хүлээлгэн өгсөн байна. Эдгээрээс 9 дүгээр сард 28 лицензийг төлбөр төлөөгүй учраас цуцалсан хийгээд харин 10 дугаар сард нэг ч лиценз цуцлагдаагүй байна. Хайгуулын 1 лицензийг АМГТХЭГ-ын дүгнэлтээр хүчингүй болгосон байна. Энэ нь Түмэн-Ивээл компанийн Хэнтий аймгийн Галшар суманд эзэмшиж байсан лиценз байсан байна. 1 лицензийг үрэгдүүлснээс болж, 18-ыг сунгуулаагүй учраас дуусгавар болгожээ.
Хүснэгт 15. Есдүгээр сард Цуцлагдсан буюу дуусгавар болсон лицензийн хамрах талбай (га)
Лицензийн төрөл |
Ашиглалтын |
Хайгуулын |
Нийт |
Нийт талбай |
1579 |
119326 |
120905 |
Дундаж талбай |
175.4 |
2711.9 |
2281.2 |
Хамгийн их талбай |
1230 |
36433 |
36433 |
Хамгийн бага талбай |
26 |
38 |
26 |
Хүснэгт 16. Аравдугаар сард Цуцлагдсан буюу дуусгавар болсон лицензийн хамрах талбай (га)
Лицензийн төрөл |
Ашиглалтын |
Хайгуулын |
Нийт |
Нийт талбай |
|
74571 |
74571 |
Дундаж талбай |
|
2193.2 |
2193.2 |
Хамгийн их талбай |
|
10257 |
10257 |
Хамгийн бага талбай |
|
63 |
63 |
ДҮН: ЛИЦЕНЗИЙН ӨӨРЧЛӨЛТ
2008 оны 3-10-р сард лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг Хүснэгт 17-д үзүүлэв.
Хүснэгт 17. Гурваас аравдугаар сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөний тойм
¹ |
Лиценз |
Сар | |||||||
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 | ||
1 |
Шинэ |
114 |
170 |
119 |
73 |
89 |
111 |
142 |
135 |
2 |
Шилжсэн |
67 |
104 |
68 |
72 |
30 |
23 |
34 |
49 |
3 |
Сунгасан |
63 |
27 |
31 |
46 |
106 |
30 |
64 |
46 |
4 |
Цуцласан |
(8) |
(35) |
(37) |
(15) |
(18) |
(33) |
(28) |
- |
|
Дууссан |
(33) |
(25) |
(48) |
(39) |
(24) |
(12) |
(45) |
(40) |
5 |
Өөрчлөлт |
73 |
110 |
34 |
19 |
47 |
66 |
69 |
95 |
Лицензийн бүртгэлийн мэдээлэл бүхий өгөгдлийг гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай, кадастрын газарт талархал илэрхийлье.