|
|
|
|
Байгаль Орчны Шинэчлэл төсөл-2
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн санхүүжилтээр Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам болон Дэлхийн Банкны хамтран хэрэгжүүлж буй Байгаль Орчны Шинэчлэл – 2 төслийн хүрээнд 2009 онд хэрэгжих жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөрийг “Орон нутаг дахь байгаль орчны менежментийг бэхжүүлэх нь” үндсэн чиглэлийн доор дараах сэдвүүдээр зарлаж байна.
Орон нутагт хэрэгжүүлж буй байгаль хамгаалах үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнд хяналт шинжилгээ хийх
-
Байгаль орчны үндэсний хөтөлбөрүүдийн орон нутаг дахь хэрэгжилтэд үнэлгээ, хяналт шинжилгээ хийх цаашид авах арга хэмжээний стратеги чиглэлийг боловсруулах
-
Орон нутгийн байгаль орчны байгууллагууд болон байгаль хамгаалагчдын үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудыг татан оруулж хяналт шинжилгээ хийх, улмаар хяналтын тогтолцоо бий болгох
-
Байгаль хамгаалах үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх үлгэрчилсэн гарын авлага боловсруулах, холбогдох талуудыг сургах
-
Эдийн засаг болон нийгмийн хөгжлийн байгаль орчинтой холбогдох хууль, хөтөлбөрүүдийн харилцан уялдаа, хэрэгжилтээс учрах эерэг сөрөг нөлөөлөлд дүн шинжилгээ хийх, сайжруулах зөвлөмж боловсруулах
-
Байгаль орчны ажиглалт хэмжилт, лабораторийн шинжилгээний дүн, шалгуур үзүүлэлтүүдийг байгаль орчны бодлого, хөтөлбөрийн хяналт шинжилгээнд ашиглах, орчны бохирдлыг бууруулах талаар эрдэмтэд, судлаачид, нутгийн иргэдийн хамтын ажиллагаа бий болгох
Орон нутаг дахь байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэхэд оролцогч талуудын (төрийн, судалгааны, мэргэжлийн, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагууд, малчдын бүлэг, нөхөрлөл, хамтлаг, сургууль, хүүхэд залуучуудын байгууллага, ард иргэд) хамтын ажиллагааг сайжруулах, бий болгох
- Орон нутгийн ус, хөрс хамгаалах, хог хаягдлыг бууруулахад ард иргэдийн идэвхитэй оролцоо бүхий менежмент бий болгох
- Бүсийн тулгуур төвийн хог хаягдлын загвар мастер төлөвлөгөөг боловсруулах (хамтын оролцоотой хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх)
- Байгаль орчны гэмт хэрэг, зөрчлийг багасгахад орон нутгийн захиргаа, байгаль орчны байгууллага, байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчдад иргэд, иргэдийн нөхөрлөлийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хамтын оролцоотой хяналтын тогтолцоог бүрдүүлэх
- Байгаль орчны тулгамдсан асуудлуудын шийдлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хэлэлцүүлэх
- Орон нутагт тогтвортой ажиллаж буй байгаль орчны мэдээллийн сүлжээ болон төвүүдийн үйл ажиллагааг дэмжих
- Байгаль орчны төрийн бус байгуулагуудад мэдээлэл хүргэх, тэдгээрийн санал авах сүлжээ бүрдүүлэх
- Эко сургууль, анги танхим байгуулах, байгаль хамгаалахад хүүхэд, залуучуудыг татан оролцуулах
Иргэдийн нөхөрлөл, хамтлагуудын байгаль хамгаалах, байгалийн нөөц баялагийг урт хугацаанд тогтвортой ашиглан хамгаалах үйл ажиллагааг дэмжих, чадавхийг сайжруулах
- Байгаль орчин, биологийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр иргэдийн нөхөрлөл хамтлагуудад зориулсан гарын авлага, ном, товхимол хэвлүүлэх
- Нөхөрлөлүүдийн сүлжээ болон туршлага солилцох туршилтын төслүүд
- Байгалийн бүс бүслүүр, орон нутгийн онцлогт тохируулан байгаль орчны сургалтын хөтөлбөр боловсруулах, бүсчилсэн сургалт зохион байгуулах
Орон нутгийн байгаль хамгаалагчдын чадавхийг сайжруулах
- Байгаль хамгаалагчдын сургалтын хөтөлбөр боловсруулах
- Байгаль хамгаалагчдын гарын авлагыг бүс нутгийн онцлогт тохируулан боловсруулан түгээх
- Байгаль хамгаалагчдад зориулсан сургалтыг бүс нутгийн онцлогт тохируулан зохион явуулах
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Сонгон шалгаруулалтад оролцох шалгуур: Байгаль орчны чиглэлээр йл ажиллагаа явуулах боломжтой төрийн бус байгууллага, эрдэмтэн болон судлаач, мэргэжилтнүүдийн баг, нутгийн иргэдийн нөхөрлөл, хамтлаг, малчдын бүлэг болон хувь хүмүүс оролцоно.
Тэтгэлгийн хэмжээ: 25,000 ам.доллар хүртэл
Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2009 оны 3 сараас 12 сар хүртэлх хугацаанд хэрэгжиж үр дүн нь харагдахуйц төслүүд
Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2009.02.06-ны Баасан гариг, 18.00 цаг. Материалыг Нээлтэй Нийгэм Форумын байранд хүлээн авах ба э-шуудангийн [email protected] хаягаар мөн ирүүлж болно.
Өргөдлийн маягт (PDF), удирдамжийг (PDF) 2009 оны 1 сарын 6-наас Нээлттэй Нийгэм Форумын байрнаас, эсвэл www.forum.mn болон www.mne.mn вэб сайтаас татан авна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ННФ-аас зохион байгуулах Мэдээлэл өгөх уулзалтанд оролцохыг урьж байна. Уулзалт нь 2009 оны 1 сарын 9 болон 16-ны 16:00 цагт ННФ-ын хурлын зааланд болно.
Хаяг: Нээлттэй Нийгэм Форум, Жамъян гүний гудамж-5/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48 (Чойжин ламын сүм музейн баруун талд ) Утас: 976-11-313207 ; e-mail: [email protected]