|
|
|
|
Жижиг төслүүдийн үр дүнг танилцуулна
Нидерландын Вант Улсын Засгийн газраас Дэлхийн Банкны дэргэд байгуулсан Итгэлийн Сангийн санхүүжилтээр Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яам “Байгаль орчны шинэчлэл-2” төслийг 2007-2010 онуудад хэрэгжүүлж буй юм. Энэхүү төслийн эхний жилийн шалгаруулалтад тэнцсэн жижиг төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнг олон нийтэд танилцуулан хэлэлцүүлэх уулзалтад сонирхогч талуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Хэлэлцүүлэг дараахь хуваарийн дагуу Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
2008 оны 12 сарын 16-ны өдрийн 14 цагаас “Байгаль орчны төлөвлөлтийг сайжруулах нь”,
12 сарын 17-ны өдрийн 14 цагаас “Байгаль орчны менежментийг сайжруулахад олон нийтийн оролцоог хангах нь” сэдвээр тус тус явагдана.
Хаяг: Нээлттэй Нийгэм Форум, Жамъян гүний гудамж 5/1, Сүхбаатар дүүрэг, Утас: 313207