![]() |
![]() |
“Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тойм 2008: Монголын эдийн засаг дах төрийн оролцоо” судалгааны хэлэлцүүлэг
Нээлттэй Нийгэм Форум, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Санхүү Эдийн Засгийн Сургууль болон МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн судлаач нар хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тойм 2008: Монголын эдийн засаг дах төрийн оролцоо” судалгааны хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр Монголын эдийн засгийн гол салбаруудын төрийн оролцооны өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ, төрийн оролцооны төсвийн болон төсвийн бус үр өгөөжийн шинжилгээний үр дүнг танилцуулж цаашид төрийн оролцоог оновчтой болгоход чиглэсэн бодлогын чанартай зөвлөмжийн талаар ярилцлаа.
Хэзээ: 2008 оны 12 дугаар сарын 15–ны өдрийн 16.00 цаг
Хаана: Нээлттэй нийгэм форумын уулзалтын танхим
ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР
16:00 | Нээлт / П. Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал / |
16:05 | “Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тойм 2008: Монголын эдийн засаг дах төрийн оролцоо” судалгааны тоймын бүтэц, танилцууулга. / Нээлттэй Нийгэм Форумын менежер Б. Мөнхсоёл / |
16:15 |
Судалгааны дүнгийн танилцуулга (PDF) / Судалгааны багийн ахлагч Ч. Хашчулуун, МУИС-ын Эдийн засгийн сургуулийн захирал, Ж. Үнэнбат, Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийн багш, Монгол Банкны ерөнхийлөгч асан /
|
16:55 | Ерөнхий хэлэлцүүлэг: Асуулт, хариулт, санал шүүмж |
17:50 | Хаалтын үг / Д. Бямбасүрэн, Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч / |
“Монгол Улсын Эдийн засгийн эрх чөлөөний тойм 2008: Монголын эдийн засаг дах төрийн оролцоо” тайлангийн төсөлд өгөх саналаа [email protected] хаягаар явуулна уу.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |