Танилцуулга

A- A A+
Танилцуулга


Сонирхлын зөрчлийн зохицуулалт
-------------------------------------------------------------------------------------------------------

Сонирхлын зөрчлийг зохицуулах нэг хэлбэр болох “Төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн дүрэм”-ийн тухай асуудалд ННФ 2004 оноос анхаарал тавин олон нийтийн санал бодлыг сонсох, олон улсын жишиг туршлагыг судлан түгээх талаар нэлээд ажлыг санаачилан хийсэн билээ.

2008 онд шинээр байгуулагдсан УИХ-тай хамтран энэхүү дүрмийг дахин боловсруулах ажилд туслалцаа үзүүлж, УИХ-ын гишүүд хууль боловсруулах, батлах явцдаа сонирхлын зөрчлөөс ангид байж түүнээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг төсөлд тусгахад ач холбогдол өгч ажиллалаа.

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төсөл нь олон улсын жишигт нийцэхүйц болсон гэж ННФ-ын зүгээс үзэж байгаа бөгөөд батлагдан гармагц хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахаар бэлтгэж байна.