Эдийн засгийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр 2008-2009

A- A A+
Эдийн засгийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр 2008-2009

 

Нээлттэй Нийгэм Хүрээлэн , Их Британий Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн хэрэг эрхлэх газар, Манчестерийн Их Сургууль

ЭДИЙН ЗАСГИЙН МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2008-2009

 

Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Их Британий Гадаад Харилцаа, Хамтын Нөхөрлөлийн Хэрэг Эрхлэх Газар, Манчестерийн их сургууль хамтран Манчестерийн Их Сургуульд 2008-2009 оны хичээлийн жилд эдийн засгийн магистрын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт Монгол иргэдийг оролцохыг урьж байна. Энэхүү тэтгэлгээр эдийн засаг, эконометрикс,  хөгжлийн эдийн засаг зэрэг мэргэшлээр дагнан суралцах боломжтой.

Их дээд сургуулийг эдийн засгийн болон холбогдох мэргэжлээр төгссөн Монгол улсын иргэн бөгөөд эх орондоо байнга оршин сууж байгаа хүмүүс уг тэтгэлэгт хөтөлбөрт оролцож болно. Оролцогч нь сайнаас доошгүй дүнтэй, англи хэлийг сайн эзэмшсэн, тухайн мэргэжилдээ өндөр чадвар, дадлага туршлагатай байна. Уг тэтгэлэг нь Манчестрийн Их сургуульд сурах нэг жилийн сургалтын төлбөр, стипенд, замын зардлыг хамарна. Тэтгэлгээр суралцагсад нь сургалт дууссаны дараа эх орондоо эргэн ирж ажиллах үүрэгтэй. Дараах материалыг дараах дарааллын дагуу бүрдүүлж хоёр хуулбарын хамт 2008 оны 2-р сарын 15-ны дотор ирүүлнэ үү:

  • Өргөдлийн маягт
  • Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Дипломын албан ёсны орчуулга
  • 2 тодорхойлох захидал /битүүмжилсэн байх/
  • Эссээ /1-2 хуудас зорилго тодорхойлсон захидал/
  • Англи хэлний  шалгалтын  оноо,  сертификатууд /TOEFL-600, IELTS-6.5/

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа:  2008 оны  2-р сарын 15

Уг тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх тодорхой мэдээлэл, зөвлөгөөг баасан гариг бүрийн
12 цагаас болох лекцэнд ирж авна уу.
Өргөдлийн маягт болон дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авна уу

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж,
МКМ 24-р байр, 1 давхар, Улаанбаатар-46
Утас: 319016, Факс: 326941, Э-шуудан:  [email protected]
Цахим хуудас: http://www.earcmn.org
http://www.manchester.ac.uk/medialibrary/postgraduate/manchester-pg-application.pdf

http://www.manchester.ac.uk/medialibrary/postgraduate/manchester-pg-referee-report.pdf