“ХАРИУЦЛАГАТАЙ ТӨР: САНХҮҮГИЙН ТӨВЛӨРӨЛ, НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁС” ФОРУМ (2008-12-10)

A- A A+
“ХАРИУЦЛАГАТАЙ ТӨР: САНХҮҮГИЙН ТӨВЛӨРӨЛ, НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁС” ФОРУМ (2008-12-10)

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ
ФОРУМ

ЗАСГЫН ГАЗРЫН ХЭРЭГ
ЭРХЛЭХ ГАЗАР

НҮБ-Н ХӨГЖЛИЙН
ХӨТӨЛБӨР

ХУУЛЬ ЗҮЙН
ҮНДЭСНИЙ ТӨВ

 

ХАРИУЦЛАГАТАЙ ТӨР: САНХҮҮГИЙН ТӨВЛӨРӨЛ, НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁС” ФОРУМ

 

Хэвлэлийн мэдээ
Нээлттэй Нийгэм Форум
2008 оны 12 дугаар сарын 20
Чингис хаан зочид буудал

Нээлттэй Нийгэм Форум үндэсний хэмжээнд жил бүр хийгддэг ИЛ ТОД, ХАРИУЦЛАГАТАЙ ТӨР ээлжит форумаа “САНХҮҮГИЙН ТӨВЛӨРӨЛ, НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁС” сэдвийн дор Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Хууль Зүйн Үндэсний төвтэй хамтран 2008 оны 12 дугаар сарын 20-нд зохион байгууллаа.

ННФ-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргалын тодорхойлсноор энэхүү форумын гол зорилго нь төв орон нутгийн төсвийн харилцааны өнөөгийн байдлыг олон улсын болон өөрийн орны туршлага, онол арга зүйн хүрээнд авч хэлэлцэх, Монгол Улсын макро эдийн засаг, улстөрийн өнөөгийн нөхцөлд орон нутгийн бие даасан байдлыг хангах бодит боломж, бүс нутгуудыг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амд үйлчилгээг жигд, шуурхай хүргэх зорилгод нийцүүлэн төсвийн  хуваарилалтын механизмыг өөрчлөх хэрэгцээ, шаардлагын талаар бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчид, улстөрчид, орон нутгийн удирдлага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг хандуулахад оршиж байгаа ажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн нутгийн өөрөө удирдах болон захиргааны үйл ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах, засаг захиргааны нэгжийг томсгох замаар орон нутгийн бие даасан байдлыг хангах, төв болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлагыг оновчтой хуваарилах талаар тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү Форум тус нэмэр болно хэмээн оролцогчид дүгнэж байна. Форумаас төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хоорондын чиг үүрэг, санхүүжилтийн хуваарилалтыг оновчтой болгох эрх зүйн шинэтгэл хийхэд шаардагдах бэлтгэл ажил, нутгийн захиргаадын чадавхийг бэхжүүлэх талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын зөвлөмжийг гаргаж Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал, бусад холбогдох байгууллагуудад өргөн барих юм. Форумд төр засгийнхан, эрдэмтэн судлаачид болон хөдөө орон нутаг, иргэний нийгмийн төлөөлөл нийт 150 гаруй хүн оролцож байна.

Форум үеэр төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагыг бэхжүүлэх талаар төрөөс барьж буй бодлогын талаар  ЗГХЭГ-ын дарга Б. Долгор илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд “Нутгийн удирдлага, санхүүжилтийн шинэтгэл” болон “Санхүүгийн төвлөрөл ба орон нутгийн төсөв” сэдэвт 2 салбар хуралдаан боллоо. Эхний салбар хуралдаанаар “Нутгийн өөрөө удирдах ёсыг өргөтгөн бэхжүүлэхэд төрийн санхүүгийн үзүүлэх үр нөлөө” -ний талаар гавьяат хуульч Б.Чимид, “Ардчилал ба орон нутгийн өөрөө удирдах ёс” сэдвээр  УИХ-ын гишүүн Э. Бат-Үүл,  Монгол “Улсын төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын төсвийн харилцааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв”-ийн талаар Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Н. Энхбаяр, Төрийн удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо ба олон улсын   туршлагын тухай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Ц. Даваадулам, Орон нутгийн санхүүжилтийн тогтолцооны талаар Польш улсын туршлага, Монгол Улсад нэвтрүүлэх боломж сэдвээр ЗГХЭГ-ын ажилтан Г. Өлзийбаяр нар тус тус илтгэж хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Санхүүгийн төвлөрөл ба орон нутгийн төсөв”  салбар хуралдааны үеэр Төсвийн орлогын хуваарилалтын тогтолцоог өөрчлөх арга замуудын талаар судлаачЛ. Лувсанжамц, Байгалийн баялгаас олох орлогын хуваарилалт, бүс нутаг хоорондын тэнцвэржүүлэлтийг хангах шаардлага сэдвээр  судлаач Б. Түмэннасан нар илтгэл тавьсан бол “Төсвийн зарлагын бүтэц, төсөв захирагчийн эрх хэмжээ”-ний талаар Сангийн Яамны Зарцуулалтын Хэлтсийн дарга  Б. Нямаа, Орон нутгийн төсвөөс санхүүжигдэх чиг үүрэг сэдвээр Булган аймгийн засаг дарга М. Оюунбат ярьж хэлэлцүүлэг өрнөв.

Нээлттэй Ннийгэм Форум 2006 оноос эхлэн “Ил Тод Байдал” сэдвийн хүрээнд төрийн удирдлагын тодорхой салбар, үйл ажиллагааны чиглэлийг сонгон авч, түүнд тулгамдаж буй асуудал, бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга замын талаар төр, иргэний нийгэм, бизнесийн төлөөллөөс бүрдсэн талуудтай харилцан санал солилцох зорилгоор үндэсний форумыг жил бүр зохион байгуулж байна. 


 

ФОРУМЫН ХӨТӨЛБӨР

9.00-9.30  Оролцогчдыг бүртгэх
9.30-9.35 Форумыг нээх / П.Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал /
9.35-9.50

Төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагыг бэхжүүлэх талаар төрөөс барьж буй бодлого (PDF) / Б. Долгор, ЗГХЭГ-ын дарга /

“Нутгийн удирдлага, санхүүжилтийн шинэтгэл” хуралдаан / Хуралдаан даргалагч Д.Дондог, УИХ-ын гишүүн /

9.50-10.10 Нутгийн өөрөө удирдах ёсыг өргөтгөн бэхжүүлэхэд төрийн санхүүгийн үзүүлэх үр нөлөө (PDF) / Илтгэгч: Б.Чимид /
10.10-10.25 Ардчилал ба орон нутгийн өөрөө удирдах ёс (PDF) / Илтгэгч:Э. Бат-Үүл, УИХ-ын гишүүн /
10.25-11.00

Хэлэлцүүлэг

11.00-11.20 Завсарлага
11.20-11.35 Монгол улсын төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын төсвийн харилцааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв (PDF) / Илтгэгч: Н. Энхбаяр, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх /
11.35-11.50 Төрийн удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо ба олон улсын туршлага (PDF) / Илтгэгч: Ц. Даваадулам /
11.50-12.05 Орон нутгийн санхүүжилтийн тогтолцооны талаар Польш улсын туршлага, Монгол Улсад нэвтрүүлэх боломж / Илтгэгч: Г. Өлзийбаяр, ЗГХЭГ-ын ажилтан /
12.05-13.00 Хэлэлцүүлэг
13.00-14.00 Завсарлага

“Санхүүгийн төвлөрөл ба орон нутгийн төсөв” хуралдаан / Хуралдаан даргалагч, Т. Очирхүү, УИХ-ын гишүүн асан /

14.00-14.15 Төсвийн орлогын хуваарилалтын тогтолцоог өөрчлөх арга замууд (PDF) / Илтгэгч: Л. Лувсанжамц /
14.15-14.30 Байгалийн баялгаас олох орлогын хуваарилалт, бүс нутаг хоорондын тэнцвэржүүлэлтийг хангах шаардлага (PDF) / Илтгэгч: Б. Түмэннасан /
14.30-15.20

Хэлэлцүүлэг

15.20-15.35 Төсвийн зарлагын бүтэц, төсөв захирагчийн эрх хэмжээ / Илтгэгч:  Б. Нямаа, Сангийн Яамны Зарцуулалтын Хэлтсийн дарга /
15.35-15.50 Орон нутгийн төсвөөс санхүүжигдэх чиг үүрэг (Үр дүнгийн гэрээ) (PDF) / М. Оюунбат, Булган аймгийн засаг дарга /
15.50-16.40 Хэлэлцүүлэг

Хаалтын хуралдаан

16.40-17.10 Хэлэлцүүлгээр  дэвшүүлсэн асуудлуудын тойм / Хуралдаан даргалагчид /
17.10-17.40 Форумын зөвлөмжийн талаар хэлэлцүүлэг
17.40-17.50

Форумыг хаах

Хариуцлагатай төр:  “Санхүүгийн төвлөрөл, нутгийн өөрөө удирдах ёс” форумаас гаргах зөвлөмж (PDF)

Монгол Улсад төрийн санхүү, төсвийн хувьд эрс төвлөрөх хандлага сүүлийн жилүүдэд хүчтэй явагдаж байгаа нь макро эдийн засгийн үзүүлэлт болон бусад  судалгааны үр дүнгээс харагдаж байна. Төсөв, санхүү төвд төвлөрөхийн хэрээр төрийн үйлчилгээнд шат дамжлага нэмэгдэх, иргэдээс холдох, зарим талаар эдийн засгийн үр ашигтай үйлчилгээний төлөвлөлт, нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөх, иргэдийн оролцоо сулрах, үйлчилгээний хариуцлага эзэнгүйдэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагад нутгийн өөрөө удирдах ёсны гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага хумигдах зэрэг сөрөг үр нөлөө гарч байна.

Төвлөрөх хандлага нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан  “Аймаг нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг, үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэсэн үндсэн зарчмыг бодит байдалд хангах боломжийг улам бууруулсаар байна.

Дүгнэж үзвэл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улс төр, санхүү, эдийн засаг, нийгмийн хөгжилд нутгийн өөрийн удирдлагын гүйцэтгэх үүрэг багасч, эрх мэдэл хумигдаж үүнийг төрийн удирдлагын  байгууллагын салбар, харьяа агентлагын захиргааны үйл ажиллагаагаар орлуулж байна. 

Шинэчлэх зарчим ба зөвлөмж

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн  4.5.7, 4.5.8-д  заасан “....төвлөрлийг сааруулах, нэгжийн чиг үүргийг шат бүрээр тодорхойлж, удирдлагыг  төрийн байгууламжид нийцүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинэ түвшинд хүргэж шинэчлэнэ. Нутгийн өөрөө удирдах болон захиргааны үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, эрх мэдлийн зохистой харьцаа тогтоон, нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлэн хөгжүүлнэ.“  гэсэн зорилтын хүрээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, санхүүгийн бие даасан байдлыг хангах, эрх мэдлийг зохистой байдлаар нэмэгдүүлэх зорилгоор дараахь зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

  1. Төрийн үйлчилгээний салбар, чиглэл тус бүрт төрийн удирдлага ба нутгийн өөрийн удирдлагын хариуцах чиг үүргийг шинэчлэн тогтоох:
    • Төрийн үйлчилгээний салбар бүрээр чиг үүргийн хуваарилалтын судалгаа хийж, хууль эрх зүйн орчинд оруулах өөрчлөлтийн төсөл бэлтгэх;
    • Шинэчилсэн чиг үүргийн хуваарилалтад нийцүүлэн одоогийн төсвийн зарлага,  бүтэц, зохион байгуулалт, захиргааны үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийг  судлан тодорхойлох;
    • Төрийн үйлчилгээний салбар бүрээр зарлагын боломжит стандарт тодорхойлсны үндсэн дээр орон нутгийн стандарт зарлагын хэрэгцээг тодорхойлох системийг бий болгох;
  2. Төрийн болон нутгийн өөрийн удирдлагын хариуцах чиг үүргийн шинэчилсэн хуваарилалтад үндэслэн төсвийн орлогын хуваарилалтыг шинэчлэн өөрчлөх:
    • Одоогийн татварын тогтолцоонд судалгаа хийж, орон нутгийн болон хуваалцах татваруудыг дахин тодорхойлж, татварын эрх хэмжээг улс, орон нутагт зааглан тодорхойлох;
    • Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйлчилгээний төлбөр, хураамж,  орон нутгийн татвар тогтоох эрхийг өргөтгөх, хуульчлах; 
    • Орон нутагт санхүүгийн дэмжлэг олгох механизмыг шинэчлэн тодорхойлох. Зөвхөн зөрүүг нөхөх шилжүүлгийн одоогийн зарчмыг өөрчлөн стандарт зарлага ба орон нутгийн төсвийн өөрийн орлогын бодит чадавхид тулгуурлан томъёонд суурилж санхүүгийн дэмжлэгийг  олгох зарчмыг баримтлах. Шилжүүлгийн томъёонд хүн амын тоо, үйлчилгээний хэрэглэгчийн тоо, газар нутгийн алслагдмал байдал гэх мэт эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг харгалзан үзэх;
    • Төсвөөс олгох татаас, орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг хамтад нь уялдуулах; 
    • Орон нутгийн төсвийн орлогыг ижил тэгш, тогтвортой, тэнцвэртэй, урьдчилан тодорхойлох боломжтой, хангалттай, бие даасан байх зэрэг зарчмыг хангасан байхаар хуульчлах, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах;
    • Орон нутгийн бие даасан байдлыг хангах, татвар болон орлого хуваарилалтын шинэчлэлийг хийхдээ хүн ам ихээр төвлөрсөн хотжсон засаг захиргааны нэгж ба хүн ам тархай суурьшсан хөдөөгийн засаг захиргааны нэгжийн онцлогт тохируулан ялгавартай авч үзэх.
  3. Хөрөнгө оруулалтын төсөв төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх орон нутгийн эрхийг өргөтгөх.
  4. Төсвийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны сонгон шалгаруулалт, санхүүжилт, гүйцэтгэлийн хяналт зэрэгт тавих орон нутгийн эрхийг өргөжүүлэх.
  5. Орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгохдоо, төрийн сангийн нэгдсэн хяналтын тогтолцоог бэхжүүлэх, улсаас тавих хяналт, стандартыг тогтоох.
  6. Шинэчлэлийг хийх ажлын хэсгийг УИХ, Засгийн газар, олон улсын хөгжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоотой байгуулж, зохион байгуулалтын асуудлыг яаралтай шийдвэрлэх.
  7. Шинэчлэлтэй холбоотой хийгдэх төсвийн орлого, зарлагын  бодлогын судалгаа, шинжилгээ, нутгийн удирдлагын шинэчилсэн чиг үүргийн тухай, орон нутгийн төсвийн  тухай хуулийн төслийн саналыг  2009 оны 3-р улиралд багтаан хийх.
  8. Эрсдлийн удирдлагын зарчим, арга зүйг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх

 

Илтгэлийн танилцуулга (PowerPoint Presentaions)

Нутгийн өөрөө удирдах ёсыг өргөтгөн бэхжүүлэхэд төрийн санхүүгийн үзүүлэх үр нөлөө (PDF)

Ардчилал ба орон нутгийн өөрөө удирдах ёс (PDF)

Монгол улсын төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын төсвийн харилцааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв (PDF)

Төрийн удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо ба олон улсын туршлага (PDF)

Орон нутгийн санхүүжилтийн тогтолцооны талаар Польш улсын туршлага, Монгол Улсад нэвтрүүлэх боломж (PDF)

Төсвийн орлогын хуваарилалтын тогтолцоог өөрчлөх арга замууд (PDF)

Байгалийн баялгаас олох орлогын хуваарилалт, бүс нутаг хоорондын тэнцвэржүүлэлтийг хангах шаардлага (PDF)