Байгалийн нөөцийн менежментийн хэлэлцээр ба зуучлалын арга техникүүд нь байгалийн нөөцийн зохистой менежментийг алдагдуулж, хөгжилд саад учруулан, улмаар хүчирхиилэлд хүргэж байгаа зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэх тухай байдаг. Энд зөрчлийг удирдаж, хамтын ажиллагаа бий болгоход хэлэлцээр ба зөвшилцлийн аргыг хэрхэн хэрэглэж болох тухай авч үзэхийн зэрэгцээ олон оролцогч тал бүхий зөвшилцлийн хэлэлцээрийг хэрхэн зохион баигуулж явуулах талаар алхам алхмаар заасан практик удирдамжаар хангах болно. Энэхүү гарын авлага нь байгалийн нөөцийн оролцоот буюу хамтын менежментийн чиглэлээр болон хөдөөгийн амьжиргааны төслүүдэд ажиллаж буй хүмүүст зориулагдсан болно.
Эдгээр номуудыг Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн Мэдээллийн Төвд ирж үзэхийг урьж байна.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Жамъян гүний гудамж 5/1, Нээлттэй Нийгэм Форумын байр, утас 313207