Тушаасан алтны хэмжээ 2009 онд буурчээ

A- A A+
Тушаасан алтны хэмжээ 2009 онд буурчээ
Монгол банкинд тушаасан алтны бохир хэмжээ 2009 онд таван тонн байжээ. Энэ онд Засгийн газар Монгол банктай хамтран 75 сая долларын бонд гаргаж, алтны компаниудыг дэмжсэн боловч дорвитой үр дүн гараагүй аж. 2008 онд энэ үзүүлэлт 8.2 тоннд хүрч байжээ. Төв банкинд тушаасан алтны хэмжээ 2009 онд өмнөх оноосоо 3.2 тонноор буурсныг мэргэжилтнүүд “Алтан Дорнод Монгол”-ын үйл ажиллагаа зогссонтой холбон тайлбарлаж байна. Өмнө нь тус компани жилдээ хоёр тонн алт тушаадаг байжээ. Түүнчлэн ирэх жилээс Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар цуцлагдахтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд алтны олборлолт, тушаалтаа азнаж буй бололтой.