АНУ-ын Элчин Сайдын Яам |
Хөгжлийн Элч Холбоо |
Хөдөлмөрийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан Англи хэлний сургалт
АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцагчдын Хөгжлийн элч холбоо, АНУ-ын Элчин сайдын яам хамтран хөдөлмөрийн бэрхшээлтэй хүүхэд, оюутнууд болон насанд хүрэгчдэд зориулсан Анхан болон дунд шатны Англи хэлний сургалтыг зохион байгуулах гэж байна. Уг сургалт нь өвлийн ба зуны гэсэн 2 үе шаттай ба шат тус бүрт 80 цагийн Англи хэлний хичээл орно. Сургалтыг ваакумжуулсан орчинд, Монгол, Америк багш нар явуулах ба тус бүр 20 хүнтэй, хүүхдийн, насанд хүрэгсдийн гэсэн 2 групп тусдаа хичээллэнэ. Сургалт, байр, хоол, унааны зардлыг Хөгжлийн элч холбоо, АНУ-ын Элчин сайдын Яам, хамтран санхүүжүүлнэ.
Суралцахыг хүсэгчдийг шалгаруулж авах ба дараах шаардлагыг тавьж байна:
- 13-17 насны хүүхэд, их дээд сургуулийн оюутан, мөн ажил эрхэлдэг, эсвэл гэртээ байдаг насанд хүрсэн Монгол улсын иргэн байх
- Англи хэл сурч ирээдүйн боловсрол, ажил, амьдралдаа хэрэглэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
- Хөдөлмөрийн чадвараа 60-аас дээш хувь алдсан, хөдөлгөөний бэрхшээлтэй /тэргэнцэртэй гэх мэт/.
Суралцахыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ үү. Үүнд:
- Өргөдлийн маягт /загварыг Англи, Монгол хэлний аль нэг дээр бөглөх/
- Эссэ /500 үгтэй, өөрийгөө танилцуулсан, Англи хэл сурах хүсэл, шаардлага, зорилгоо илэрхийлсэн байх /Англи, Монгол хэлний аль нэг дээр бичих/
- Хөдөлмөрийн чадвараа алдсан тухай эмнэлгийн тодорхойлолт
Материалыг 2008 оны 12-р сарын 5-ны өдөр, Баасан гарагийн 17.00 цаг хүртэл Д. Нацагдоржийн нэрэмжит УБ хотын Нийтийн номын санд байрлах АНУ-ын соёл, мэдээллийн төвийн байранд хүлээн авна.
АНУ-ын Элчин сайдын яам: 312372
АНУ-ын Соёл, Мэдээллийн Төв: 329950
Хөгжлийн элч холбоо: 99287030/99160036/99741916