СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦЫН ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ
Иргэний нийгмийн форум
2008-12-11
Монгол улс ардчилалд шилжсэнээс хойш болж өнгөрсөн сонгууль бүр өөрийн гэх алдаа оноо, сургамж дагуулсаар ирсэн хэдий ч 2008 оны УИХ-ын сонгууль шиг будлиантай, эмгэнэлтэй байсангүй. 7 дугаар сарын 1-ний үйл явдал цаашид ардчилсан сонгуульд итгэх иргэдийн итгэлийг сэргээх, сонгуулийн үр дүнд бүрэлдсэн төр засаг нь ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл үнэхээр мөн гэх баталгааг хангах нь нэн тулгамдсан асуудал болоод байгааг тод томруун харуулсан билээ. Үүнээс улбаалан сүүлийн үед сонгуулийн тогтолцоог төгөлдөршүүлэх, боловсронгуй болгох талаар багагүй ярьж хэлэлцэж байгаа ч сонгуулийн маргаан будлианаас сэргийлэх гол арга замын нэг болох сонгуулийн үйл явцын эрх зүйн зохицуулалт, түүний ил тод, хяналттай байх талыг орхигдуулах хандлага ажиглагдаж байна. Иймд сонгуулийн процессын “болохгүй” байгаа асуудлууд, тэдгээрийг боловсронгуй болгох талаар иргэний нийгмийн болон бусад оролцогч талууд хамтран хэлэлцэх нь ач холбогдолтой гэж үзэн “СОНГУУЛИЙН ҮЙЛ ЯВЦЫН ЭРХ ЗҮЙН АСУУДАЛ” сэдэвт иргэний нийгмийн форумыг зохион байгууллаа.
9.40-10.00 | Бүртгэл |
10.00-10.05 | Форумын нээлт / П. Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал/ |
10.05-10.15 | “Сонгуулийн өдөр” иргэний нийгмийн ажиглагчдын дуранд |
10.15-10.40 | Сонгуулийн үйл явцын ил тод байдал, иргэний нийгмийн оролцооны эрх зүйн орчинг сайжруулах нь (PDF) / Д. Энхцэцэг, Нээлттэй Нийгэм Форум / |
10.40-11.05 | Сонгуулийн хороодын үйл ажиллагааны бие даасан байдлыг цаашид баталгаажуулах нь (PDF) / Г. Уранцоож, Хүний Эрх Хөгжил Төв / |
10.05-11.35 | Хэлэлцүүлэг |
11.35-11.50 | Завсарлага |
11.50-12.10 | Сонгогчдын нэрийн жагсаалтыг нэгтгэх үйл явцыг хуульчилсан байдал, түүнийг боловсронгуй болгох нь (PDF) / Х. Мөнхцэцэг, Филантропи хөгжлийн төлөө төв / |
12.10-12.30 | Саналын хуудасны нууцлал, аюулгүй байдлыг сайжруулах нь (PDF) / Л. Ариунаа, Хүний эрх хөгжил төв / |
12.30-13.00 | Хэлэлцүүлэг |
14.00-14.25 | Сонгуулийн кампанит ажлын холбогдолтой хуулийн зохицуулалт, бэрхшээлтэй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх нь (PDF) / А.Мөнхнаран, Сонгогчдын боловсрол төв / |
14.25-14.50 | Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хуулиар зохицуулсан байдал, түүнийг боловсронгуй болгох нь (PDF) / Х. Наранжаргал, Глоб Интернэшнл ТББ / |
14.50-15.20 | Хэлэлцүүлэг |
15.20-15.45 | Сонгуулийн хууль тогтоомжтой холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэж буй байдал, сайжруулах арга зам (PDF) / Д.Ганзориг, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн ахлах багш/ |
15.45-16.00 | Хэлэлцүүлэг |
16.00-16.20 | Завсарлага |
16.20-17.00 | Форумаас гарах зөвлөмжийг хэлэлцэх хуралдаан |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |