Орос хэл дээрх бодлогын судалгааны хөтөлбөрт урьж байна
3 cарын 11, 2008
2006 онд Орон нутгийн засаглал санаачлагаас /LGI/ Орос хэлтэй экспертүүдэд зориулсан бодлогын судалгааны хөтөлбөрийг эхлүүлсэн. LGI-ын англи хэл дээрх бодлогын судалгааны хөтөлбөрийн адилаар энэ хөтөлбөрийн зорилго нь LGI-ын зорилгыг дэмжих, олон үндэстний экспертүүдийн сүлжээ бий болгох, бодлогод нөлөөлж чадах авъяаслаг хувь хүний чадавхийг дээшлүүлэх, бүс нутгийн хэмжээний бодлогын бодитой шинэчлэлийг дэмжих зэрэг болно.
Энэхүү бодлогын судалгааны хөтөлбөрт өмнө нь Зөвлөлт улсын харъяанд байсан улсууд болон Монгол улсын экспертүүд хамрагдана. Одоо Европын холбоонд нэгдсэн Балтийн тэнгисийн бүс нутгийн экспертүүдэд хамааралгүй.
Бодлогын судлаач нар өндөр чадвартай Зөвлөхийн удирдлаган дор баг болж ажиллаж өгөгдсөн сэдвийн дагуу бодлогын чиглэлтэй судалгааг хийнэ. Судалгаа болгон бодитой үр дүн бий болгоход чиглэсэн, тодорхой бодлогын зөвлөмжүүд, нөлөөллийн буюу хэрэгжүүлэх стратегитай байна. LGI-аас нөлөөллийн үйл ажиллагаа явуулах, үр дүнтэй бодлогын тайлан яаж бичих талаар сургалтанд хамруулна.
2006 онд Армен, Казахстан, Киргизстан, ОХУ, Украйнаас сонгогдсон бодлогын судлаач нар “Орон нутгийн түвшинд бодлого боловсруулах үйл ажиллагааг сайжруулах” гэдэг сэдвийн хүрээнд судалгаа хийсэн.
2007 оны хөтөлбөрийн сэдэв нь “Орон нутаг дахь бага орлоготой хүмүүст төр засгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” гэсэн сэдэвтэй байсан бөгөөд Армен, Таджикстан, Киргизстан, ОХУ, Украйнаас сонгогдсон бодлогын судлаач нар энэ сэдвийн дагуу сонгогдсон. Тэд бага орлоготой хүмүүсийн өдөр тутмын амьдралд зайлшгүй нөлөөлдөг, өдөр тутам хүртдэг үйлчилгээ болох халаалт, усны хангамж, бохир ус, хог хаягдлын асуудал, орон сууцны засвар үйлчилгээ гэх зэрэг асуудлуудыг анхааран судлах бөгөөд зөвхөн орон нутгийн түвшинд төдийгүй хөрш орнуудын амжилттай хийж гүйцэтгэсэн арга туршлагыг зөвлөмжиндөө тусгах болно.
2008/09 оны бодлогын судалгааны сэдэв нь өмнө нь Зөвлөлт улсын харъяанд байсан улсууд болон Монгол дахь төсвийн хяналт гэсэн сэдэвтэй байх юм. Энэ жилийн хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Мартин Найжелтэй ( Martin Naegele [email protected]) холбогдоно уу.