Эмгэнэл : Стэфэн Д. Вэнс

A- A A+
Эмгэнэл : Стэфэн Д. Вэнс

Стэфэн Д. Вэнс

Бидний хамтран зүтгэгч,  АНУ-ын иргэн Стэфэн Д. Вэнс Пакистаны Пешавар хотод эдийн засгийн хөгжлийг дэмжих үйлсэд зүтгэж яваад зэвсэгт халдлагад өртөн амь насаа алдсанд Нээлттэй Нийгэм Форумын хамт олон болон Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнд хамт ажиллаж байсан бид бүхэн гүн эмгэнэж байгаагаа түүний гэр бүл, төрөл төрөгсдөд илэрхийлье.

Стэфэн Д. Вэнс дэлхийн олон улс оронд ажилласан дадлага туршлагатай, хөгжлийн төлөө бүхий л зүрх сэтгэл,оюун бодлоо зориулсан жинхэнэ мэргэжилтэн байсан юм. Тэрбээр Монгол Улсад анх 1996 онд Говийн Бүсийн хөдөөгийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар ирснээс хойш Монголын хөгжлийн төлөөх үйлсэд нийт арваад жил зүтгэсэн билээ. 2002-2004 онуудад Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын Сан/ -гийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол оронд ардчиллыг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц болсон олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, манай орны хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Стэфэн Д. Вэнс хайрт хань, таван хүүхдийн халамжит эцэг байсан юм.

Талийгаачийн алсын хараатай, бүтээлч, хөдөлмөрч, хүнлэг, шударга, нөхөрсөг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. 

Нээлттэй Нийгэм Форумын хамт олон болон Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнд хамт ажиллаж байсан хүмүүс