“Уул уурхайн салбараас орох орлогын талаарх хүлээлт ба бодит байдал” сэдвээр хийх танилцуулга уулзалт

A- A A+
“Уул уурхайн салбараас орох орлогын талаарх хүлээлт ба бодит байдал” сэдвээр хийх танилцуулга уулзалт

“Уул уурхайн салбараас орох орлогын талаарх хүлээлт ба бодит байдал” сэдвээр хийх танилцуулга уулзалт 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд боллоо.  Танилцуулгыг Папуа Шинэ Гвиней, Индонези, Фижи, Афганистан, Монгол зэрэг олон оронд ажилласан туршлагатай Дэлхийн Банкны Уул уурхайн ахлах мэргэжилтэн, доктор Грэм Ханкок хийлээ.

Хөтөлбөр

11:00-11:10  Нээлтийн үг / П. Эрдэнэжаргал, Нээлттэй Нийгэм Форумын гүйцэтгэх захирал/

11:10-11:40  Уул уурхайн салбараас орох орлогын талаарх хүлээлт ба бодит байдал /Дэлхийн банкны Уул уурхайн ахлах мэргэжилтэн доктор Грэм Ханкок/
         
11:40-12:30  Асуулт хариулт, нээлттэй хэлэлцүүлэг

 


Dr GRAEME HANCOCK
Доктор Грэм Ханкок
/ Уул уурхайн ахлах мэргэжилтэн Дэлхийн банк/

Доктор Ханкок нь Шинэ Зеланди улсад Геологийн Мастерийн зэрэг, Австрали улсад Ашигт малтмалын эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

Эрэл хайгуул, уул уурхайн ажил, геологийн инженер, мөн уул уурхайн үйл ажиллагааны эдийн засаг, санхүүгийн үнэлгээ, дүн шинжилгээний чиглэлээр ихээхэн туршлага хуримтлуулсан.

Папуа Шинэ Гвиней улсад 16 жил ажиллахдаа Хэрэглээний геологи болон Ашигт малтмалын эдийн засгийн чиглэлээр Папуа Шинэ Гвинэйн Технологийн их сургуульд багшилж, тус улсын засгийн газарт Уул уурхайн захирал, мөн Дэлхийн банкны санхүүжилттэй уул уурхайн салбарт үзүүлэх техник туслалцааны төслийн менежер зэрэг албыг хашиж байв.   

2005-06 онд Индонези, Фижи, Монгол, Афганистан зэрэг улсад олон тооны зөвлөх үйлчилгээ гүйцэтгэсэн.

2006 оноос Дэлхийн банкинд Уул уурхайн ахлах мэргэжилтэн болж, засгийн газруудад уул уурхайн салбарын засаглал, зохицуулалт, эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын асуудлаар зөвлөгөө өгөх үүрэгтэй ажиллаж байна. Одоогоор Улаанбаатар хотод байрлаж, Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд явуулж буй уул уурхайн төслүүдийг хариуцан ажиллаж байна.