Ном бүртгэлийн программ хангамж хийлгэх урилга
Нээлттэй Нийгэм Форум жил бүр судалгааны тайлан, иргэдийн гарын авлага, ном зүйн цуврал болон эдийн засаг, улс төр, ардчилал, иргэний нийгмийн хөгжлийн сэдвээр ном орчуулан хэвлэн нийтэлж байна. Хэвлэгдэн гарч буй эдгээр номыг хот, хөдөөгийн номын сан, төрийн бус байгууллага, УИХ-ын гишүүд, Форумын хэлэлцүүлэгт оролцогчдод тараадаг юм. Мөн орчуулгын зарим номыг борлуулж байна.
Форумын ном түгээлт, борлуулалтыг бүртгэх, тайлан мэдээг гаргах ажлыг хөнгөвчлөх зорилгоор ном бүртгэлийн програм хангамж хийлгэх юм. Уг мэдээллийн баазыг бүрдүүлэх программ хангамж хийх сонирхолтой, Мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг байгууллагууд 2008 оны 9-р сарын 19-ний өдөрт багтаан үнийн саналаа ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
- Байгууллагын талаарх товч мэдээлэл
- Сүүлийн нэг жилд хийсэн, одоо ашиглаж буй програмын талаарх товч мэдээлэл
- Дээрх програмыг хийх технологи буюу аргачлалын тухай товч санал
- Гэрээтэй ажиллах хугацаанд үзүүлэх хөнгөлөлт болон хамтран ажиллах харилцааны менежементтэй холбогдсон бусад санал
Ирүүлсэн материалыг үндэслэн доорхи үзүүлэлтээр нэгээс хоёр байгууллагыг шалгаруулж шаардлагатай бол нэмэлт ярилцлагад урина. Шалгаруулах үзүүлэлт:
- Програм хийх үнийн санал
- Өмнө хийсэн адил төрлийн программын шийдэл /материалд ирүүлсэн танилцуулга дээр үндэслэнэ/
- Мэдээллийн сан, хайлтын системийн ажиллах шийдэл
- Програмд мэдээлэл оруулах хялбар бүтэц /танилцуулга дээр үндэслэнэ/
Үнийн санал ирүүлэхдээ уг програмыг ашиглах бүх хугацаанд арга зүйн туслалцаа үзүүлэх буюу агуулга оруулахад ямар дэмжлэг байх талаар тодорхой дурдана уу. Мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг сонирхсон байгууллагууд өргөнөөр оролцохыг урьж байна.
Уг системийн ажиллах шаардлагын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг dircassist@forum.mn мэйлээр болон Форумын байрнаас ирж авна уу.
Хаяг:
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж - 5/1
Улаанбаатар - 48, Монгол Улс
Teл: 976-11-313207
Фaкс: 976-11-324857