Иймээс орон нутаг дахь материаллаг болон хүний нөөцийн боломжуудыг дайчлан хүүхдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж туршлага хуримтлуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүүхэд хөгжүүлэх хичээлээс гадуурх хөтөлбөр”-ийн төслийг ННФ хэрэгжүүлж байна. Олон нийтэд нээлттэй зарласан энэхүү уралдаант шалгаруулалтад Улаанбаатар хотын зах болон аймгийн төвийн гурван номын сан, нэг төрийн бус байгууллагын төслүүд шалгарлаа. Эдгээр байгууллага 2009 оны хоёрдугаар сард ННФ-аас зохион байгуулах сургалтад хамрагдсаны дараа үйл ажиллагаагаа эхлэх юм.
Шалгарсан төслүүд:
Байгууллага |
Төсөл |
“Сод Номун” ТББ |
Улаанхуаран дахь гэр номын санг түшиглэн сар сараар тодорхой сэдэв сонгож энэ сэдвээрээ ном уншиж ярих, жүжиг тавих, уулзалт зохион байгуулах, аялал хийх зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах юм. Тэтгэвэрт гарсан ахмадууд, өрхийн эмч зэрэг хүмүүсийг дайчлан ажиллуулна |
Баянхонгор аймгийн нийтийн номын сан |
Аудио ном, мультимедиа хэрэгслүүдийг ашиглан, мөн харилцан туслалцах зарчмаар хөгжлийн бэрхшээлтэй болон жирийн хүүхдүүдийг бүлэг байгуулж ажиллана. |
Орхон аймгийн номын сан |
Залуу сэтгүүлчдийн клуб, Экологийн клуб, Эрүүл мэндийн клуб (ахмад сэтгүүлчид, эцэг эхчүүд, эмч нар) ажиллуулна |
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг |
Амьдралын боломж муутай өрхийн хүүхдүүдийг төрийн бус байгууллагуудад дадлага хийлгэж ажлын туршлага олгох замаар идэвхжүүлэх |