Портал сайт "www.forum.mn"
-------------------------------------------------------------------------------------------------------
“Нээлттэй Нийгэм Форум” портал сайт нь Монгол дахь бодлого боловсруулах болон хэрэгжүүлэх үйл явц, бодлогын шийдвэрийн талаарх мэдээллээр олон нийтийг хангах, бодлогод хяналт тавих, үнэлэх зэрэг чиглэлээр 2010 онд доорх ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Нийтлэл & News headlines
Монголын хөгжлийн асуудлаарх нийтлэл, өгүүллийг олны хүртээл болгодог “Онцлох мэдээ” буланд нийтдээ 550 гаруй мэдээ мэдээлэл, нийтлэл, ярилцлага агуулагдаж байна. Зонхилох сэдвүүд нь засаглалын асуудлууд, татвар, уул уурхай, байгаль орчин, хүн амын амьжиргаа, хүнс, хөдөө аж ахуй, гадаад, дотоод бодлого, даяаршлын тухай бөгөөд эрдэмтэн судлаачид, багш нар, сэтгүүлчид, төрийн албан хаагчид өөрсдийн бичсэн нийтлэл, өгүүллээ нийлүүлсний зэрэгцээ Монголын улс төр, эдийн засгийн онцлох үйл явдлын талаарх тойм мэдээллийг тогтмол хүргэж байна.
Тогтмол явуулдаг ажиглалтууд:
Улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаарх шүүмж анализ, сонгуулийн үйл явцын мониторинг зэрэг өргөн хүрээтэй мэдээ материалыг нэг дор байрлуулан, олон нийтэд түргэн шуурхай танилцах боломжийг бүрдүүлж, нийтдээ 70 орчим шинэ мэдээ, мэдээллийг багцаар нь хүргэжээ. Тус портал нь 2004 оноос эхлэн жил бүрийн улсын төсвийг УИХ-аар хэлэлцэн батлах үйл явц, төсвийн хүрээний тодотголтой холбоотой багц мэдээллүүдийг тогтмол толилуулдаг болсон. Тайлангийн хугацаанд 2010 оны төсвийн тодотгол, төсөв ерөнхийлөн захирагчдын зарлага, орлого, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж, гадаад зээлийн ашиглалт, төлбөр зэрэгт холбогдох мэдээ, мэдээллийг түгээлээ. Тухайн жилийн улсын төсвийн дэлгэрэнгүй төслийг бүрэн эхээр нь вэб сайтад байрлуулж, олон нийтийн санал бодлыг нь хүлээн авч байна.
Бодлогын хэлэлцүүлэг
Эх сурвалж
Тайлант хугацаанд Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн сэдвээр донор байгууллагууд болон бусад судалгааны төвийн хийсэн шинэ судалгаануудыг бүрэн эхээр нь pdf форматаар байрлуулав. Мөн бодлогын асуудлаар хэвлэгдэж буй ном товхимол, гарын авлагуудыг танилцуулжээ.