Бодлогын тэтгэлэгт хөтөлбөр-2008

A- A A+
Бодлогын тэтгэлэгт хөтөлбөр-2008


Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөр - 2008
-------------------------------------------------------------------------------------------------------

Нээлттэй Нийгэм Форум хавсарга судалгааны нэг чиглэл болох бодлогын судалгаа, дүн шинжилгээг Монголд хөгжүүлэх зорилгоор Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг 2004 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Эдүгээ бодлого боловсруулагчдын дунд ННФ-ын бодлогын судалгааны хөтөлбөрийн тайлангуудыг ашиглах явдал нэмэгдэж байгаагийн зэрэгцээ бодлогын судалгааны арга зүйн туслалцаа дэмжлэгийг эрэлхийлэх байдал ажиглагдах боллоо. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн судлаачдын тоо ч нэмэгдэж байна.

2008 онд Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн загварт хоёр томоохон өөрчлөлт орлоо. Бодлогын судалгааны арга зүйг эзэмшүүлэх үндсэн хөтөлбөрийн зэрэгцээ “Ахлах судлаач” хөтөлбөрийг шинээр бий болголоо. Энэ хөтөлбөрт өндөр түвшний аналитик судалгаа хийх чадвартай хүмүүсийг сонгон хамруулж, ННФ-ын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдээр чанартай сайн тайлан гаргаж хэрэгжүүлэх нөхцлөөр хангана. Энэ хөтөлбөрийн зорилго нь бодлогын судалгааны ач холбогдол, үр нөлөөг дээшлүүлэх явдал юм. Хоёрдугаарт, хувь судлаачдаас гадна хөтөлбөрийн хүрээнд багийн судалгаа хийх явдлыг дэмжих болов. Хүмүүсийн давуу талуудыг илүү үр бүтээлтэйгээр хослуулснаар бодлогын судалгаа эрчимжиж, тайлангийн чанар сайжран, багаар ажиллах чадвар нэмэгдэнэ хэмээн ННФ үзэж байна.

2008 онд бэлэн болсон бодлогын судалгааны тайлан

Судлаач Судалгааны тайлан
Л.Мөнх-Эрдэнэ Төрийн өмчийн их сургуулийн удирдлагын шинэчлэл: олон нийтийн статус, хамтын удирдлага
Б. Арвинбаяр Импортын урьдчилсан хяналтын тогтолцоог институцчилах замаар хүнсний чанарын баталгааг хангах нь
С.Батсүх Инфляцийн эсрэг макро эдийн засгийн бодлого
Ч. Базар Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг дэмжсэн эр хзүйн болон үйл ажиллагааны орчин бүрдүүлэх арга зам
Д.Чимиддагва Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо
Н. Мягмарцоож Төрөөс хяналт шалгалтын чиг үүргээ гүйцэтгэхэд иргэд, төрийн бус байгууллагын оролцох боломж
Э. Гэрэлт-Од Улс төрийн намын дотоод ардчилал
Т. Батзориг Олон нийтийн радио телевизийн санхүүжилт
Л. Мөнх-Эрдэнэ Эмнэлгийн байгууллагын чанар, санхүүжилтийн уялдаа