Дугаарыг бэлтгэсэн Д. Долгорсүрэн, [email protected]
2008 оны 7 дугаар сарын 18-ны өдөр
Нээлттэй Нийгэм Форумаас ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Лиценз Ажиглагч” хэмээх энэхүү лавлагааг сар бүр гаргаж байгаа билээ. 6-р сард Лицензийн бүртгэлд чухам ямар өөрчлөлт, хөдөлгөөн орсоныг энд толилуулж байна.
2008 оны 6 дугаар сард 73 лиценз шинээр олгогдож, 72 лицензийн эрх шилжиж, 46 лицензийн хугацааг сунгаж, 15 лиценз цуцлагдаж, 39 лиценз хугацаа дууссанаар нийт лицензийн тоо 19-өөр нэмэгдэв. Үрэгдүүлсэн гэх 4 лицензийг нөхөн олгосон байна. 5,6 дугаар сард нийт 192 лиценз шинээр олгогдож, лицензийн нийт тоо 53-аар нэмэгджээ. 2008 оны 6-р сарын 27-ны байдлаар нийт 4668 ашигт малтмалын лиценз хүчинтэй байна.
2008 онд лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг дараах хүснэгтээс харна уу.

ШИНЭЭР ОЛГОГДСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
2008 оны 6 дугаар сард ашиглалтын 7, хайгуулын 66, нийт 73 лиценз шинээр олгогджээ. Энэ нь 5-р сард шинээр олгогдсон 119 лицензтэй харьцуулахад 38.6 хувиар бага байна. Ашиглалтын лиценз 5-р сард 11 олгогдсон бол энэ сард 7 болж буурчээ. Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Говьсүмбэр аймгаас бусад аймаг, мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хамарсан лиценз шинээр олгогдсоноос хамгийн олон лиценз олгогдсон аймгуудыг Хүснэгт 1-т үзүүллээ. Энэ жагсаалтад Говь-Алтай, Төв, Дорноговь, Увс аймаг шалгарлаа. Харин түрүү сарынхтай адилаар ашиглалтын лиценз Төв аймагт 2 олгогдсон байна.
Хүснэгт 1. Зургадугаар сард хамгийн олон лиценз олгогдсон аймгууд, лицензийн төрлөөр
Аймаг |
Ашиглалтын |
Хайгуулын |
НИЙТ |
Говь-Алтай |
7 |
7 | |
Төв |
2 |
5 |
7 |
Дорноговь |
7 |
7 | |
Увс |
1 |
6 |
7 |
Сэлэнгэ |
6 |
6 |
Энэ сард шинээр олгогдсон нийт лицензийн хамрах газар нутгийн хэмжээ 573,981.3 га байна. Үүний 0.15 хувь нь ашиглалтын лиценз бүхий талбай юм. Шинээр олгогдсон лицензийн тоо нь өмнөх сартай харьцуулахад 73 болж буурсан бөгөөд хамрах нийт талбай нь өмнөх сарынхтай харьцуулахад 76.7 хувиар мөн буурсан дүнтэй байна. Хамгийн том талбай бүхий 10 лицензийг Хүснэгт 2-т үзүүлэв. Тавдугаар сартай харьцуулахад шинээр олгогдсон хамгийн их талбай бүхий 10 лицензийн хамрах нийт талбайн хэмжээ 78.1 хувиар буурчээ. Өмнөх дугаарт дээрх үзүүлэлтээр харьцуулахад 100.7 хувиар өссөн дүн гарч байсан болно.
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Компанийн нэр |
Талбайн хэмжээ |
Говь-Алтай |
Тайшир |
Гуулин |
Ньютиара |
79827 |
Увс |
Өвөрхангай |
УФЗ-1 |
Голденкрос |
73627 |
Дундговь |
Цагаандэлгэр |
Рашаант худаг |
Эй Эл Жи Ти |
40393 |
Говь-Алтай |
Дэлгэр |
Оюут тал |
Форум-Инвест |
39095 |
Өмнөговь |
Ноён |
Халбас уул |
Соёо-Өндөр |
35545 |
Баян-Өлгий |
Дэлүүн |
Цагаан чулуут уул |
ОАЭ |
27547 |
Баян-Өлгий |
Толбо |
Оюут |
ОАЭ |
26426 |
Увс |
Зүүнхангай |
Зүүнхангай-1 |
Голденкрос |
22810 |
Завхан |
Их-Уул |
Хонгор |
Өгөөмөртөгрөг |
16317 |
Увс |
Давст |
У Давст-2 |
Голденкрос |
14252 |
Нийт |
375839 |
Ашиглалтын 7 лицензийн хамгийн олон буюу 4 нь алт, 2 нь барилгын материал олборлох зөвшөөрөл байна. Ашиглалтын лицензийг ашиглалтын төрлөөр нь Зураг 1-т үзүүлэв.
Зураг 1. Ашиглалтын лиценз, ашигт малтмалын төрлөөр

Ашиглалтын нэг лицензийн дундаж талбай 124.14 га, хайгуулынх 8683.51 га байна. Лицензийн талбайтай холбоотой бусад үндсэн тоон үзүүлэлтийг Хүснэгт 3-т үзүүлэв.
Хүснэгт 3. 2008 оны 6-р сард шинээр олгогдсон лицензийн эзлэх талбайтай холбоотой тоон үзүүлэлтүүд
Үзүүлэлт |
Ашиглалтын |
Хайгуулын |
Тоо |
7 |
66 |
Нийт талбай |
869 |
573112 |
Хамгийн их талбай |
423 |
79827 |
Хамгийн бага талбай |
9 |
32 |
Дундаж талбай |
124.1428571 |
8683.515152 |
Энэ сард хамгийн олон тооны лиценз олгогдсон сумаар Дорноговь аймгийн Даланжаргалан, Булган аймгийн Бүрэгхангай сум тус тус 3 лицензтэйгээр тодорлоо. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 5-р сард 5 лиценз шинээр олгогдсон бол 6-р сард 3 олгогджээ. Мөн Улаанбаатар хотод нийт 2 хайгуулын лиценз олгогдсон байна. Зургадугаар сард хамгийн их талбайд хайгуул хийхээр лиценз олгогдсон 10 сумдын жагсаалтыг Хүснэгт 4-т үзүүлэв.
Хүснэгт 4. Зургадугаар сард хамгийн их талбайд лиценз олгогдсон сумд
Сум |
Аймаг |
Нийт талбай |
Лицензийн тоо |
Тайшир |
Говь-Алтай |
84555 |
2 |
Өвөрхангай |
Увс |
73627 |
1 |
Цагаандэлгэр |
Дундговь |
40393 |
1 |
Дэлгэр |
Говь-Алтай |
39095 |
1 |
Ноён |
Өмнөговь |
35545 |
1 |
Толбо |
Баян-Өлгий |
33340 |
2 |
Дэлүүн |
Баян-Өлгий |
27547 |
1 |
Зүүнхангай |
Увс |
22810 |
1 |
Манлай |
Өмнөговь |
19533 |
2 |
Давст |
Увс |
18509 |
2 |
Энэ сард хамгийн том талбай бүхий лицензийг Голденкрос ХХК авсан байна. Тэдний Увс аймгийн нутагт авсан хайгуулын 4 лиценз нь 114,946 га талбайг хамарч байна.
Хүснэгт 5. Хамгийн олон лиценз 6-р сард шинээр авсан компани
Компанийн нэр |
Лиц тоо |
Нийт талбай |
Голденкрос |
4 |
114946 |
ОАЭ |
3 |
57298 |
Ди Эс Ти |
2 |
19533 |
М энд Т сервис |
2 |
418 |
Алтандорнод монгол |
2 |
56 |
Бигэрхайрхан |
2 |
10221 |
Баяасоурс |
2 |
2212 |
Форум-Инвест |
2 |
47031 |
Никуайро |
2 |
19181 |
Эрдэнийн цахирмаа тал |
2 |
3547 |
Эй Эл Жи Ти |
2 |
40505 |
НИЙТ |
25 |
314948 |
6-р сард олгогдсон |
21% |
55% |
Мөн энэ сард ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авсан компаниудын мэдээллийг Хүснэгт 6-д танилцуулж байна.
Хүснэгт 6. Зургадугаар сард олгогдсон ашиглалтын лицензийн талаарх мэдээлэл
Компанийн нэр |
Аймаг |
Сум |
Газрын нэр |
Ашигт малтмал |
Талбай |
Гео-Эрэл |
Хэнтий |
Мөрөн |
Худгийн ам |
алт |
423 |
Дадиганцай |
Төв |
Сэргэлэн |
Ээвж-1 |
алт |
149 |
Эй Эл Жи Ти |
Увс |
Наранбулаг |
Харганат |
төмөр |
112 |
Олонгол трейд |
Хөвсгөл |
Түнэл |
Улаан хужирт |
бар/м |
78 |
Алтан-Аураг констракшн |
Төв |
Алтанбулаг |
Гишүүний ам |
бар/м |
51 |
Алтандорнод монгол |
Булган |
Бүрэгхангай |
Туулын зүүн дэнж |
алт |
47 |
Алтандорнод монгол |
Булган |
Бүрэгхангай |
Сөөг |
алт |
9 |
ШИЛЖҮҮЛСЭН, СУНГАСАН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Зургадугаар сард нийт 38 сумын нутгийг хамарсан 72 лиценз, үүнээс ашиглалтын 9 лиценз шинэ эзэнтэй болсон байна. Эдгээрийг бүхэлд нь шилжүүлжээ. Нийт 45 хуулийн этгээд өөрсдийн эзэмшлийн лицензийг 42 хуулийн этгээдэд шилжүүлжээ. Хамгийн олон лиценз өгсөн, авсан компаниудын жагсаалтыг Хүснэгт 7-д үзүүлэв.
Хүснэгт 7. Зургадугаар сард хамгийн олон тооны лиценз шилжүүлэгч, шилжүүлэн авагч компаниуд
Шилжүүлэгч |
Лицензийн тоо |
Шилжүүлэн авагч |
Лицензийн тоо |
Азиагоулд монголиа |
12 |
Саусгоби сэндс |
12 |
Хэнсүл |
7 |
Эм Пи Эйч Си Эл |
8 |
Эйжиа интерсепт монголиа |
6 |
Эф Эм Ай |
8 |
Цагаан шонхор холдинг |
5 |
Кийланд ресурсес |
4 |
Талстдөл |
4 |
Полоресорсез |
4 |
Эф Жи Ти Эм |
3 |
Булган-Эрдэс |
3 |
Монголресорсэс эксплорэйшн |
3 |
Агуйн-Эрдэнэс |
3 |
Баяасоурс |
3 |
Дегокуонеэ |
2 |
Содгазар |
2 |
Агитхангай |
2 |
Золотойвиктория |
2 |
Гацуурт |
2 |
Мандалбаян |
2 |
ЖКДБИ |
2 |
Жамп |
2 |
Алтайхангай бүрд |
2 |
Лакимарт |
2 |
Босстон-Интернэшнл |
2 |
Тундерклап |
2 |
Кормонмайн хаус |
2 |
Бүүргэнт |
2 |
Ододгоулд |
2 |
|
Эм Зэт Эй Кэй |
2 | |
Эйжиа интерсепт монголиа |
2 |
Өмнөговь аймагт 22, Говь-Алтай аймагт 8, Сэлэнгэ 10, харин Дорноговь, Төв аймагт тус тус 5 лицензийн эзэн солигджээ.
Энэ сард 28 аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа 34 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 46 лицензийн хүчинтэй хугацааг сунгажээ. Мөн энэ сард Өмнөговь аймгийн нутаг дахь Сайхан-Оргил Гоулд компанийн 6 лицензийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан нь хамгийн олон тооны лицензийг нь сунгасан компани болжээ.
ЦУЦЛАГДСАН БУЮУ ДУУСГАВАР БОЛСОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Зургадугаар сард нийт 54 лицензийн хугацаа дууссан буюу цуцлагдсан, буцааж хүлээлгэн өгсөн байна. Эдгээрээс 29-ийг нь сунгуулаагүй учраас дуусгавар болгох, төлбөр төлөөгүй учир цуцлагдсан 15 лицензийн 5-нь ашиглалтын лиценз байсан хийгээд хайгуулын 1 лицензийг УМХГ-ын дүгнэлтээр хүчингүй болгосон байна. Энэ нь Одэ компанийн Сэлэнгэ Аймгийн Сайхан сумын Алтан хундагын хөндийд эзэмшиж байсан лиценз байсан байна. 4 лицензийг үрэгдүүлсэн учир нөхөн олгожээ.
Хүснэгт 8. Цуцлагдсан буюу дуусгавар болсон лицензийн хамрах талбай
Лицензийн төрөл |
Ашиглалтын |
Хайгуулын |
Нийт |
Нийт талбай |
382 |
202039 |
202421 |
Дундаж талбай |
63.66666667 |
4392.152174 |
3892.711538 |
Хамгийн их талбай |
142 |
43656 |
43656 |
Хамгийн бага талбай |
26 |
5 |
5 |
ЛИЦЕНЗИЙН ӨӨРЧЛӨЛТ
2008 оны 3, 4, 5, 6-р сард лицензийн тоо хэрхэн өөрчлөгдсөнийг Хүснэгт 9-т үзүүлэв.
Хүснэгт 9. Гурав, Дөрөв Тав, Зургадугаар сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөний тойм
¹ |
Лиценз |
3-р сар |
4-р сар |
5-р сар |
6-р сар |
1 |
Шинэ |
114 |
170 |
119 |
73 |
2 |
Шилжсэн |
67 |
104 |
68 |
72 |
3 |
Сунгасан |
63 |
27 |
31 |
46 |
4 |
Цуцласан |
(8) |
(35) |
(37) |
(15) |
5 |
Дууссан |
(33) |
(25) |
(48) |
(39) |
Хүснэгт 10. Нэг, Хоёр, Гурав, Дөрөв Тав, Зургадугаар сард лицензийн бүртгэлд орсон өөрчлөлт, хөдөлгөөний тойм
Лиценз |
1-р сар |
2-сар |
3-р сар |
4-р сар |
5-р сар |
6-р сар |
Шинэ |
92 |
90 |
114 |
170 |
119 |
73 |
Шилжсэн |
44 |
74 |
67 |
104 |
68 |
72 |
Сунгасан |
21 |
13 |
63 |
27 |
31 |
46 |
Цуцласан |
47 |
5 |
8 |
35 |
37 |
(15) |
Дууссан |
49 |
42 |
33 |
25 |
48 |
(39) |
Өөрчлөлт |
-4 |
43 |
73 |
110 |
34 |
19 |
Бидний ажилд туслалцаа үзүүлэн, хамгийн сүүлийн үеийн лицензийн бүртгэлийн мэдээлэл бүхий өгөгдлийг гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай, кадастрын газарт талархал илэрхийлье.